СU дэлгүүрийн тохижилт, барилга заслын ажлын тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд “CU Сүлжээ дэлгүүрийн барилга заслын ажил, хөргүүрийн тоног төхөөрөмж болон тавилга угсрах, шилэн хийцлэлийн ажил гүйцэтгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд чадавх бүхий боломжит гүйцэтгэгч нараас Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

Оролцон сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлэхдээ доорх багц ажлуудын нэг буюу хэд хэдэн багцад, эсхүл бүх багцад оролцох сонирхлоо илэрхийлэх боломжтой.

АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ:

Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, БНБД, Захиалагч талаас тавигдаж байгаа стандарт ажлын зааварчилгаа,  Гэрээний бичиг баримт болон бусад шаардлагатай хууль, баримт бичгийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн Захиалагчид хүлээлгэн өгнө.

БАГЦ № 1: БАРИЛГЫН ДОТОР ИНТЕРЬЕР ЗАСЛЫН АЖИЛ

  1. Буулгалт – Хана/Гипсэн Тоосгон г.м/, Тааз, Шал
  2. Дотор заслын ажил – Хана, Тааз, Плита
  3. Гадна заслын ажил – Шат, Чулууны ажил, Фасадын ажилбарууд
  4. Далд ажил – Цахилгаан, Агааржуулалт, Сангийн ажлууд
  5. Тоног төхөөрөмжийн холболт хийх – Цахилгаан болон сангийн ажилбартай
  6. Хаягжилт – Гадна фасад дээр тогтоох, Төмөр рамчилалын ажилбартай
  7. Цэвэрлэгээ – Талбайг хүлээлгэн өгөхөд бэлтгэх

БАГЦ №2: ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ УГСРАХ

  1. Задгай хөргүүр, Хөргүүртэй өрөө, Эйр кондишн угсралт
  2. Далд шугам хоолойн угсралт
  3. Цахилгаан тэжээлийн холболт

БАГЦ №3: ТАВИЛГА УГСРАЛТ

  1. Дэлгүүрийн заалны болон кассын хэсгийн тавилга угсралт
  2. Ариун цэврийн шүүгээ, Бусад жижиг ажилбаруудад оролцох

БАГЦ №4: ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙН АЖИЛ

  1. Энгийн шил олон төрөл
  2. Халаалттай шил олон төрөл
  3. Дуудлага засвар гүйцэтгэх боломжтой байх

ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

Оролцогч байгууллага нь дараах материалыг Монгол хэл дээр ирүүлнэ. Үүнд:

  • Тендерт оролцогчийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 
  • Ажиллах хүчний мэдээлэл /Инженер техникийн ажилчдын мэдээлэл/
  • Тоног төхөөрөмжийн мэдээлэл /өөрийн эзэмшил, түрээсийн эсэх/
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл /ажил хүлээлцсэн акт/

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА:

  • Материал хүлээн авах эцсийн хугацаа:  2026 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр /11:00 цагаас өмнө ирүүлэх/
  • Хүлээн авах хаяг/ и-мэйл: cutender@cumongol.mn
  • Холбоо барих утас: 80032470

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээс тендерт оролцогчдын хүсэлтийг хүлээн авсан нь аливаа бараа материал, үйлчилгээг худалдан авах үүрэг, амлалт, баталгаа болохгүй.
  • Дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.

ПРЕМИУМ НЭКСУС ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН АЛБА

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.