НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Монгол улсын нутаг дэвсгэр өмнөхөөсөө 1.5-2 дахин жижиг харагддаг болжээ
Баасан гарагт НҮБ-ын ерөнхий ассамблей дэлхийн газрын зургийг уламжлалт Меркаторын зургаас “Equal Earth projection” зурагт шилжүүлэхийг дэмжсэн тогтоолыг баталсан.
16 дугаар зуунд бүтээгдсэн одоогийн газрын зураг нь бөмбөрцөг хэлбэртэй дүрслэлийг хавтгайд буулгахад гарсан гажуудалтай холбоотойгоор экваторын бүслүүрийн ойролцоох тивүүдийг агшааж, Умард туйлд ойрхон тивүүдийг тэлж харуулсан байдаг.
Үүний улмаас Меркаторын газрын зураг дээр Европ, Умард Америк тивүүд бодит хэмжээнээсээ том, Африк, Өмнөд Америк тивүүд жижиг харагддаг байв.
Тэгвэл уг алдааг зассан “Equal Earth” газрын зураг одоо НҮБ-ын баталсан албан ёсны дэлхийн газрын зураг болж байна.
Экваторын бүслүүрээс хол, Умард туйлд ойрхон оршдог (хойд өргөргийн 41°N болон 52°N-ын хооронд) Монгол улсын хувьд Меркаторын газрын зураг дээр бодит хэмжээнээсээ 1.5-2 дахин том харагддаг байжээ.
Харин шинэ газрын зурагт шилжсэнээр дэлхийд дээрээсээ 19 дүгээрт ордог 1.56 сая хавтгай дөрвөлжин километр талбайтай бодит хэмжээгээрээ харагддаг болж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
