Маргааш төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаана

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоолыг маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд хаахтай холбогдуулан тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.

Тодруулбал дараах чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд талын зогсоол дээр зогсох юм байна.

  • Х:19 “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ”
  • М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол”.
зураг
 
зураг
 
зураг