Дэлхийн хамгийн олон нууртай улс орнууд

A.Жаргал
14 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн олон нууртай орон ямар улс вэ?

HydroLAKES-ийн мэдээлэлд үндэслэн дор хаяж 10 га талбай бүхий нууруудын тоог улс орон бүрээр нь жагсааж харуулав. Улс дамнасан нууруудыг ус нь урсан гарч буй тухайн орны жагсаалтад оруулсан болно.

Канад улс 879,763 нууртайгаар жагсаалтыг тэргүүлсэн бол ОХУ 201,240 нууртайгаар хоёрдугаар байранд АНУ 102,519 нууртайгаар гуравдугаар байрт оров. Канад, Орос, АНУ гэсэн гурван улс нийлээд уг өгөгдлийн санд байгаа 1.42 сая нуурын 84 хувийг бүрдүүлдэг юм.

Монгол улсын хувьд 10 га-аас том талбайтай 2,164 нууртайгаар энэхүү жагсаалтын 26-р байрт эрэмбэлэгджээ. 

Яагаад Канад болон Орос улсад олон нуур байдаг вэ?

Канад, Оросын нууруудын бөөгнөрөл нь тэдний хойд бүсийн газар зүйн байршилтай нягт холбоотой. Дараалсан мөстлөгийн үеүдэд асар том мөсөн бүрхүүлүүд хойд бүсийн ландшафтыг дахин хэлбэржүүлж, нуур бүрэлдэхэд нэн тохиромжтой хөндий үлдээжээ. 

Оросын нуурын газар зүйд дэлхийн хамгийн гайхалтай цэнгэг уст Байгаль нуур багтдаг. Уг нуур нь дэлхийн хамгийн гүн нуур бөгөөд дэлхийн хөлдөөгүй цэнгэг усны нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг юм.