Нийтийн тээврийн автобусаар зорчих том хүний болон хүүхдийн биет карт худалдаалж байгаа байршлууд

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн автобусаар зорчих том хүний болон хүүхдийн биет картыг нийслэлийн таван дүүргийн зарим байршлын ТҮЦ, мини маркет, хүнсний дэлгүүрээс худалдаж авах боломжтойг НТБГ-аас мэдээллээ.

Автобусаар зорчих картын үнэ бүгд 3,600 төгрөг бөгөөд том хүн 1,000 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлөөд дөрвөн удаа дамжин суух зохицуулалттай байна.

Том хүний болон хүүхдийн биет карт худалдан борлуулж байгаа байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Содон хороолол-U money ТҮЦ https://maps.app.goo.gl/B8NTGUBNYXsRX1q9A
  2. Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Цахилгаан тээврийн автобусны буудал-Сити шоп дэлгүүр https://maps.app.goo.gl/J34ctRNukuNNrAvJ8
  3. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 5 шар цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/4emwMZpQo1J2KYx49
  4. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо 32 -р байрны буудал U money павильон https://maps.app.goo.gl/hvNSvb6mzggHK3Fc6
  5. Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороолол, автобусны буудал хойд, Brown хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/dYBrSdQiEVqsWJhj9
  6. Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Цахлай зах, Тайхар хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/qoXYc4mqjrj68qPL8
  7. Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Да хүрээ зах, Арвин эрдэнэ хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/1oKwf9n7jQFgR3Ei7
  8. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастайн шинэ эцэс, Баялаг арвай хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/g8LZh7MFn12oX7Ds6
  9. Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын их сургууль автобусны буудал ТҮЦ https://maps.app.goo.gl/5XSYscVy2EnS9Rw36
  10. Чингэлтэй дүүрэг, 3-р хороо бага тойруу Ард кино театрын буудал баруун талын ТҮЦ https://maps.app.goo.gl/LrWC5dnkxADzWh1HA
  11. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо 32-ын зүүн талын буудал Зоригт Од дэлгүүр https://maps.app.goo.gl/4Xo1ZAgLD3T3i5Jq5
  12. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Дэнжийн 1000-ын 3-р буудал хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/rr3q4jrf5qpc9oxP8
  13. Чингэлтэй дүүрэг, 14-р хороо Есөн Эрдэнэ зах https://maps.app.goo.gl/9VScjWRdhwRu5hUM6
  14. Хан-Уул дүүрэг, 21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын буудал баруун талд Хонгор мини маркет https://maps.app.goo.gl/uieUtu1if3ahJn4i6

Харин биет картыг UBCARD аппликэйшн ашиглаж цэнэглэх боломжтой болоод буй.