Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж, суурь хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянхошууны тойрог орчмын авто замыг түр хааж, суурь хучилтын ажлыг гүйцэтгэхээр болсон байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны тойрог орчмын авто замын баруун болон зүүн урсгалыг маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны 07:00 цагаас 14:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана.

Энэ хугацаанд авто замын суурь асфальт бетон хучилт хийх тул иргэд, жолооч нар бидний ажлыг ойлгож, өөр замаар зорчихыг хүсье гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх 5.6 километр авто замыг шинэчилж байгаа билээ.