Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны уулзвар хүртэлх замыг энэ сард шинэчилж эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Өнөр хорооллын арын 2.8 километр зам болон Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.5 километр авто замыг жишиг байдлаар шинэчлэхээр болжээ.

Тодруулбал Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх 5.6 километр авто замыг шинэчлэн тохижуулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэх юм байна.

Эдгээр замын зураг төслийг Финланд улсын "Финнок" компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулжээ. Уг зургийн дагуу Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой тул замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар шинэчлэх аж.

Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр, явган хүний зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь бүрэн шинэчилнэ.

Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолууд, борооны ус зайлуулах системийг суурилуулах юм байна.

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд дээрх хоёр байршлын замыг шинэчлэн тохижуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bayar [103.212.162.175] 2025/5/5
Бас нөгөө чөтгөрийн тойрог дундаа хийх юм уу болохгүй гээд замаас авч хаядаг биз дээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.42] 2025/5/4
21 ийн уулзвараа нэг хийснийх гүүрэн хийчээч
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.184] 2025/5/4
Өмнөх хөгийн хөгийн тойрог замуудаа арай гэж багасгаж ядаж байхад дахиад бас түгжрэл үүсгэх хог хийх гэчих юм аа. Өчнөөн түгжрэл, осол, аваар болсны дараа дахиад л засварлана. Шууд л 4 замын уулзвар, явган гүүрэн байгууламж хийж болохгүй юу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.46] 2025/5/2
Цохиод алчмаар эргүү хүн байдаг гэсэн
0 | 1 Хариулах
Иргэн [103.212.162.62] 2025/5/2
Дугуйн зам барих гэж байгаад баярлалаа. Замын цагдаа, жолооч нар дугуйтай явбал замаас гар зайл гээд ойлгохгүй их зовлонтой хэцүү байдаг шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.141] 2025/5/2
Ийм хог хийх хэрэггүй
0 | 1 Хариулах
И [139.5.217.37] 2025/5/2
Бүх замын будган тэмдэглэгээг энэ анимешн дээрх шиг болгож байнга тодруулж байгаач. Зам гэж малын бэлчээрээс ялгаагүй л юм байх юм. Оркууддаа зориуд тохируулдаг юмуу ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.241] 2025/5/2
Аюулгүйн тойрог гэдэг сүржин нэртэй тойрогоос чинь болж энд тэндгүй түгжрэл үүсээд байхад чинь ахиад нэмээд завааруулаад байх юмаа,шууд явах талбайг нь багасгаад байхаар чинь түгжрэл чинь сунаад байдаг юм байгаа биздээ,Нисэхийн хөгийн тойрогийг овоо нэг 4 замын уулзвар болгосоноо БАЯНХОШУУНД 2 газар тойрог хийчихээр гэрийнхээ гадна ирчихээд хэдэн цаг түгжэрч бензин гарздаад зогсох хэрэгүү больж үз дэвшил гаргавал гаргасан шиг гаргаад замаа аятайхан хурдан эвдрэхгүй засвар хийчихвэл болоо
4 | 0 Хариулах
Иргэн [202.55.188.124] 2025/5/2
Хийсэн хойно нь гүйцэтгэлийг нь харж бж үнэлгээ өгөх бхаа ард түмэн. Одоо бол хошгируулалт явагдаж бна гэж ойлгогдож бна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/5/2
НЭЭХ ГОЁ АНИМЕШН ЗУРАГ ХИЙДЭГ ЮМ. БОДИТ БАЙДАЛ ДЭЭРЭЭ НОХОЙ ДОЛОО ЮМ ХИЙДЭГ ШД
5 | 0 Хариулах
Зоч [192.82.65.8] 2025/5/2
Болж байна. Амжилт
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/2
Хотын дарга татвар их нэмсэн шигээ их ажил хийх байхаа хүлээлт маш их бгаа шүү
2 | 0 Хариулах
Ажиглагч [122.201.31.102] 2025/5/3
Ажил нэрээр цавчаагаа л хусна биз, хятад компани оруулж байгаад кккккк
0 | 0 Хариулах
Зочин [121.64.99.41] 2025/5/2
Ийм гол өндөр ачаалалтай замд тойрог уулзвар бүтэхгүй Ялангуяа манай жолооч нар болхи бүдүүлэг
6 | 0 Хариулах