П.Ганзориг: Төр засгийн тогтвортой байдлыг хангахад ХҮН нам байр сууриа нэгтгэсэн
ХҮН намын зөвлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, төсвийн тодотголын тухай болон Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах талаарх байр сууриа илэрхийллээ.
Хурлын эхэнд ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг 2026 оны төсвийг тодотгох нь зөв гэж үзэж буйгаа онцолсон.
Тэрбээр "ХҮН нам төсвийг тодотгох нь зөв гэж үзэж байгаа хэдий ч оруулж ирсэн төсөл нь мөчлөг дагасан, түр зуурын арга хэмжээ авахаар байна. Цалин хөлс нэмж, иргэдийн орлогыг өсгөнө гэсэн ч инфляц өдөөх эрсдэлтэй.
Түүнчлэн Монгол Ардын Нам(МАН)-ын дарга Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах эсэх яриа гараад буй энэ цаг үед ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдаж, байр сууриа нэгтгэжээ.
Энэ талаар ХҮН намын Зөвлөлийн дарга П.Ганзориг "2024 онд ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллаж эхэлснээсээ хойш төр засгийн болон бодлогын тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж ирсэн. МАН-ын хэн нь Ерөнхий сайд болох нь бидэнд чухал биш. Гэхдээ үүний цаана Монголын нийт иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, цалин орлого явж байгаа тул бодлогын тогтвортой байдлыг хангах ёстой.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гурав дахь дарга, гурав дахь Ерөнхий сайдаа сонгон ажиллаж байна. 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгуультай. Ард түмэн УИХ, Засгийн газарт сонгуулиур дүнгээ тавина. Иймд төр засгийн тогтвортой байдлыг хангахад байр сууриа нэгтгэсэн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
