Уншиж байна ...

П.Алтанчимэг: Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийн Ерөнхий Хорооны референт П.Алтанчимэг сонгогчдын ирцийн байдлыг танилцууллаа.

Тэрбээр "Энэ удаагийн сонгуулийн ирцийн системийг УБЕГ-аас шинэчилсэн. Санал авах байрт бүртгэгдсэн бүх сонгогчийн мэдээлэл нэгдсэн дэлгэцэд орж ирж байгаа.

11:50 цагийн байдлаар сонгогчдын ирц маш сайн буюу 20 гаруй хувьтай байна.

Насны бүтцийн хувьд харахад залуучууд идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн ирцийн мэдээлэл насны ангиллаар тодорхой харагдаж буй" гэв.

зураг
 

Санал өгөх иргэдийн насны ангилал:

  • 18-25 насны 355,533
  • 26-35 насны 536,079
  • 36-45 насны 521,594
  • 46-55 насны 390,942
  • 56 ба түүнээс дээш насны 434,212 иргэн.

18-45 насныхан буюу 1,413,206 иргэн нийт 2,238,360 сонгогчийн 63.1%-ийг эзэлж байна. 

Гадаадад байгаа Монгол Улсын 9,760 иргэн саналаа өгчээ. Тэдний саналын хуудсыг өнөөдөр 22:00 цагт төхөөрөмжид уншуулах юм байна.