ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулийн санал авах өдөр

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр/2024,06.28/ улс даяар 07:00 цагаас эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийх өдөр. Учир нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх хуультай.

Харин УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй байна.

Парламентын 126 гишүүнийг сонгох үйл ажиллагаанд улсын төсвөөс 32 тэрбум төгрөг гаргах бөгөөд Монгол Улсын нэг иргэн саналаа өгөхөд дөрвөн ам.доллар буюу 14,000 төгрөг зарцуулна.

Өмнөх сонгуулиудад зарцуулж байсан зардлын хэмжээ:

Ингээд санал өгөх байр, саналын хуудсыг хэрхэн бөглөх, санал авах байранд хориглох зүйлсийн талаарх мэдээллийг хүргэе.

  • Та аль тойргийн сонгогч болох, тухайн тойрогт хэн гэдэг хүн нэр дэвшиж байгааг манай сайтын "Сонгууль 2024" хуудаснаас нэгдсэн байдлаар харах боломжтой.
  • Харин саналаа хаана очиж өгөхөө мэдэхгүй бол https://election.burtgel.gov.mn/ хаягт хандана. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2,198 санал авах байр ажиллана.
  • Хэрэв хурууны хээ танигдахгүй бол иргэний үнэмлэхтэй тулгах тул авч очно.

Саналын хуудас бөглөх заавар:

Танд нэг нь нам, эвслийн нэртэй, нөгөө нь нэр дэвшигчийн нэртэй хоёр ширхэг саналын хуудас өгнө.

  1. Нэр дэвшигчийн нэртэй саналын хуудсыг бөглөхдөө мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будна. Тухайлбал 9 мандаттай тойрог байлаа гэхэд 9 нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу тэмдэглэвэл санал хүчингүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
  2. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн нэг нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэж будна.

Саналын нууцлалаа хадгалахын тулд хавтсанд хийж очоод төхөөрөмжид уншуулна. Санал өгсөн иргэний хуруун дээрээ бэхэн тэмдэглэгээ хийх юм байна.

зураг
 

Хориглох зүйлс

  • Санал авах байранд өөрийн болон бусдын тэмдэглэсэн саналын хуудасны зургийг авах, дүрс бичлэг, шууд дамжуулалт хийж болохгүй.

Монгол Улсын 2,238,360 иргэн энэ удаагийн сонгуульд санал өгөх бөгөөд 26-35 насныхан хамгийн олон буюу 536,079.

Санал өгөх иргэдийн насны ангилал:

  • 18-25 насны 355,533
  • 26-35 насны 536,079
  • 36-45 насны 521,594
  • 46-55 насны 390,942
  • 56 ба түүнээс дээш насны 434,212 иргэн.

Сонгуульд ахмадууд идэвхтэй оролцдог гэдэг ч 18-45 насныхан буюу 1,413,206 иргэн нийт сонгогчдын 63.1%-ийг эзэлж байна. Тэгэхээр залуучууд өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийх хариуцлагатай өдөр.

Сонгогчдын ирц 50%-д хүрээгүй бол тухайн тойрогт дахин сонгууль явуулах хуулийн зохицуулалттай билээ.

Танай аймаг, дүүрэгт ямар хүмүүс нэр дэвшиж байгаа болон тэдний авсан хандив, зарцуулсан мөнгө, хөрөнгө орлогын мэдээллийг iKon.mn сайтын "СОНГУУЛЬ 2024" хуудаснаас нэгдсэн байдлаар харах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [124.158.126.58] 2024/6/28
ene hunii irgenii unempehni qr tai hesgig ni ygad buten il gargasan zurag tawij bganbee bolkushdee
0 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.2] 2024/6/28
АВЛИГАЛЫГ УСТГАХ, ШУДРАГА БУСЫН ХОНГИЛЫГ НУРААХ, 30-н ГЭР БҮЛИЙН МӨЛЖЛӨГӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, ЭЛБЭГДОРЖИЙН МАФИЙН ДАРАНГУЙЛАЛААС АРДЧИЛАЛАА АВРАХ СҮЛЧИЙН БОЛОМЖ. ӨНӨ МӨНХ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ? ӨНӨӨ МАРГААШАА БОДСОН НАМУУДЫН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХ ҮҮ. БОД БОД ...!!!
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.253] 2024/6/28
МАН аа сайн дэмжинэ шүү та нар!
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.154] 2024/6/28
Сонгууль: 10 цагийн байдлаар 25-39 насны залуучуудын ирц хамгийн өндөр байна!!
0 | 0 Хариулах
Зочин [124.158.125.192] 2024/6/28
ДЭЛХИЙН 3-Р ДАЙНЫГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ ТЭЭ . ККК
1 | 2 Хариулах
Зочин [166.196.114.53] 2024/6/28
МАН + ЖАН гийн төлөө саналаа өгөхгүй ээ
3 | 0 Хариулах
АНХААР‼️ [202.126.91.154] 2024/6/28
Ордны аллага Ковид Хятад вакцин хомроглон шахсан Луйврын сонгууль 60 тэрбум Капитал банкны хөрөнгө Батдөлийн 7тэрбум Хотгор шанагын уурхайн хулгай Хүүхдийн төлөө фондын 156тэрбум Ялтан гишүүн болсон нь Ковид наадам Ковид 1 хүнд 111сая Утаа-Шахмал түлш Шүгэл тараав Таавчиктай ээж Оймс Ээмэг Ажлаа хий-хуурамч жагсаал 800 хятад хакер Мөнхэрдэнэ Өвчий хандивууд Хөгжлийн банк Ждү Боловсролын зээлийн сан Петрочайна Оюутолгой Нэгүүний сэтгүүлчийг хорив Хар машин Га-Очир Халуун цуст Тулга Дугарсан болгоныг хорив Нүүрсний хулгай Улны үсчин Эмээлтийн өмхий мах Хаянхярваа Ундармаа 40сая Хулан Үер Ногоон Автобус Туршилтын нүүрс Хүүхдийн аллага Ураны уурхай Зохиомол түгжрэл Цэргийн үхлээр согтуу сайд Дачин Тамсаг Цар тахлаар гадаадаас орж ирсэн мөнгө Өрхийн эмнэлгийн санхүүжилт Өмнөговь Хятадын эзэмшилд Бензин түлш хомсдол Газрыг 100 жил ашиглуулах нь Газ дэлбэрэлтээр 7 хүн өнгөрөв 10 хүн угаартав 13настай охиныг 4 цагдаа хүчиндэв Сонгуулиар эсрэг намын хүнийг алав
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.208] 2024/6/28
Unemlehnii hugatsaa duusaad sar bolj bgaa zahialj amjaagui bol ogj boloh bolovuu
0 | 0 Хариулах
Unemleh uzuuleh shaardlagagui bna lee [103.57.95.80] 2024/6/28
Ok
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.229] 2024/6/28
Монгол Улсын иргэд төр барих эрхээ эдлэх өдөр гээд жаахан аятайхан гарчиг өгч болдоггүймүү
2 | 0 Хариулах
цаашаа дамжуул [192.42.116.215] 2024/6/28
Цаасны толгойд хулгайчууд байгаа битгий хүрч будаарай гээд цааш өөрийн хүндээ Фээбүүкээрээ дамжуулаарай хүн амьтанд хэлээрээ.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.37] 2024/6/28
Сонгуулиа өгөөрэй залуусаа
0 | 0 Хариулах
Зочин [124.158.125.192] 2024/6/28
Ц.ЭЛБЭГДОРЖ [хориотой үг] АРДЧИЛСАН НАМЫГ САМРААГҮЙ БОЛ АРДЧИЛСАН НАМД Л ӨГӨХ БАЙЛАА .Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛ АРДЧИЛСАН НАМ ОЧИХ САНАЛУУДЫН" БУЦАЖ ЭРГЭХ ТЭМДЭГ ".
0 | 4 Хариулах
Зочин [166.196.114.53] 2024/6/28
Элбэгдорж биш женко батлага л самарсан одоо ч самарч байна….миний л мэдэх хэд хэдэн хүн данхын зөвлөх женко батлагаас болоод АН-ын төлөө саналаа өгөхгүй ээ гээд явж байна…
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.18] 2024/6/28
Бат-Ялалтын Монголын Хүний төлөө намд саналаа өгч дэмжинэ
0 | 1 Хариулах
Danzan [103.79.156.224] 2024/6/28
Man yllaa 🇲🇳👏
1 | 7 Хариулах
Зочин [85.203.36.199] 2024/6/28
Энэ жилийн сонгуулиар МАН АН хулгайчдыг сонгохгүй дэмжихгүй байцгаая
6 | 0 Хариулах
Зочин [166.196.114.53] 2024/6/28
МАН АН бишээ одоо МАН ЖАН болсон….
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.150] 2024/6/28
ХБАТТУЛГЫГ Л СОНГОЖ БОЛОХГҮЙШҮҮ ЯМАР ИХ ИТГЭЖ СОНГОЖ БАЙСАНДАА МАШ ИХ ХАРАМСДАГ ХБАТТУЛГА ОРОСЫН ГАР ХӨЛ БИДНИЙ БОЛОМЖЫГ ОРОСОД ХУДАЛДСАН ХӨСРИЙ БАНДИ
5 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.27] 2024/6/28
ВАНГА ШИГ ХЭЛЧИХЬЕ! МАН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХ БОЛЖЭЭ!
2 | 12 Хариулах
Зочин [203.91.115.50] 2024/6/28
Чи үхэж далд орж энэ улсад. буян. болооч
3 | 0 Хариулах
Зочин [85.203.36.190] 2024/6/28
Шаа шаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.125] 2024/6/28
Хуцаа хуц хэн ч сонгохгүй
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.4] 2024/6/28
МАНд өгдөг танай үеийнхэн улам цөөрсөөр
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.253] 2024/6/28
Үнэн хүү минь үнэн
0 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/6/28
Залуучууд саналаа идэвхитэй өгөөрэй. Тэгэхгүй бол сэтгэлээ худалдсан хөгшчүүд чиний өмнөөс хэн төр барихыг шийдэх гээд байна
6 | 0 Хариулах
Зочин [122.218.103.203] 2024/6/28
Залуучуудаа сонголт та нарын гарт л байнашдээ. Ирээдүйгээ бодож сонголтоо зөв хийгээрэй. эхнийхийг алгасмаар байна.
3 | 0 Хариулах
Зочин [85.203.36.199] 2024/6/28
16 наснаас 60 насныхан сонгуульдаа идэвхтэй оролцож МАН-ын хулгайчдыг АН-ын хулгайчдыг улс төрөөс зайлуулья.
3 | 0 Хариулах
Зочин [62.212.64.19] 2024/6/28
Сонголтоо зөв хийцгээгээрэй Монголчууд минь.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.115] 2024/6/28
Өглөө хэдээс нээгдэх юм бэ? Эрт өгөөд эрт амармаар б
3 | 0 Хариулах
Зочин [122.218.103.203] 2024/6/28
ugluu 7 tsagaas gesen bna sain unshaach
3 | 0 Хариулах