-ДАХИН НИЙТЛЭВ-
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Засаг даргын захирамжийн дагуу зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цагийн хооронд хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийх юм байна. Тодруулбал Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөн хаагдана.
Мөн талбайн урд талд байрлах автомашины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно.
Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.
Хөтөлбөр:
Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!