Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: 2014 онд манай улс бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд НЭГ ИХ НАЯД төгрөг зарцуулна

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 9
iKon.MN

Ерөнхий сайд өнөөдрийн 30 минут уулзалтаа Төрийн ордны их танхимд төрийн албан хаагчдад зориулж хийлээ. Тэрбээр энэ үеэр 2014 онд Засгийн газрын хийх ажлаа танилцуулсан юм.

2014 оны Засгийн газрын уриа "Монголдоо бүтээцгээе".  ЗГ энэ уриаг яагаад сонгох болсон шалтгаанаа тайлбарлахдаа "манай улсын нийт бараа эргэлт худалдааны 88 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм" гэлээ.

Тиймээс Засгийн газар энэ жил импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх тал дээр буюу дотоодын үйлдвэрлэлд түлхүү анхааран ажиллахаа зарлалаа. Үүний хүрээнд Чингис бондын үлдэгдэл мөнгөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээ ЗГ илэрхийлээд байгаа.

Ерөнхий сайд 2014 онд хийх ажлаа үндсэн гурван асуудалд хуваан тайлбарлалаа.

Үүнд,

  • Бүтээн байгуулах, үйлдвэрлэх
  • Ажил, орлогыг нэмэгдүүлснээр айл өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх
  • Төрийн хүнд суртал, хээл хахуультай тэмцэх

Ерөнхий сайдын илтгэлээс товч танилцуулъя.

2014 онд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэж Засгийн газар үзэж байна.

Манай улсын эдийн засаг 2013 онд 11 хувийн өсөлттэй байна. Энэ тоо 2012 онд 12 хувь байсан юм. Харин 2014 онд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэж Засгийн газар үзэж байна. Мөн Ерөнхий сайд илтгэлдээ энэ жил нийт бүтээн байгуулалтад НЭГ ИХ НАЯД төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа.

Нийт бараа, бүтээгдэхүүний задаргаа

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛНА:

Боловсрол, эрүүл мэндийн салбарт шинээр

Жишиг аймаг бүтээн байгуулалтыг нэмэгдүүлнэ:

Орон нутагт

 Эрчим хүчний салбарыг онцгой анхаарна: 

Эрчим хүч 

ДНБ 4 их наяд төгрөгөөр өснө:

2014 онд манай улсын ДНБ 20 их наяд төгрөгийг давна

Зэрэг ажлуудыг Засгийн газар хийж гүйцэтгэсэнээр 2014 онд манай улсын ДНБ 20 их наяд төгрөгийг давна хэмээн Засгийн газар төсөөллөө.