Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37.6%-аар нэмэгджээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.  

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний гурван сард 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өсжээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 52.7 хувиар, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 5.7 их наяд төгрөгт хүрч, 37.6 хувиар тус тус нэмэгдэж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. 

Төсвийн орлого өмнөх оноос өсөхөд: 

  • Орлогын албан татвар 1.1 их наяд төгрөг буюу 78.7 хувиар 
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 304 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар 
  • Онцгой албан татвар 114.2 тэрбум төгрөг 38.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Улсын төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 5.7 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37.6 хувиар нэмэгдсэн байна. 

Зарлага өсөхөд: 

  • бараа үйлчилгээний зардал 830 тэрбум төгрөг буюу 88.4 хувиар. Үүн дотор цалин хөлс, нэмэлт урамшуулал болон бараа үйлчилгээний бусад зардал 2.4 дахин өссөн нь нөлөөлсөн байна. 
  • хөрөнгийн зардал 355 тэрбум төгрөг буюу 72.7 хувийн өсөлттэй байжээ. Үүн дотор барилга байгууламжийн зардал 2.1 дахин, тоног төхөөрөмжийн зардал 24.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
зураг
 
ҮСХ