Уншиж байна ...
Зураг
Зураг

Токиогийн их дэлгүүрээс $65,000-ын үнэтэй цул алтан аяга хулгайд алдагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Токио хотын Такашимаяа их дэлгүүрээс 10 сая иений ($65,000) үнэтэй цайны цул алтан аяга хулгайд алдагджээ.

Тухайн өдөр нийт 1,000 гаруй цайны хэрэгсэл, аяга таваг, эд өлгийн зүйлсийг нийтэд худалдаалах зорилгоор дэлгэн үзүүлж байснаас хамгийн өндөр үнэтэй эдлэлийн нэг нь энэхүү 24 каратын цул алтан аяга байсан гэнэ.

зураг
 

Хяналтын камерын бичлэгт нэгэн эрэгтэй аягыг хоргоноос гаргаж аваад цүнхэндээ хийсний дараа зугтаж буйг харуулсан дүрс үлдсэнийг Японы хэвлэлүүд мэдээлжээ. Цагдаа нар хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна.

Харуул хамгаалалтыг чангатгасны дараа үзэсгэлэн худалдааны арга хэмжээ хэвийн үргэлжилж буйг Такашимаяа дэлгүүрийн захиргаа мэдэгджээ.

Тус их дэлгүүрийн сүлжээ өнгөрсөн оны сүүлээр Зул сарын баярын бялуутай холбоотой дуулианд нэр холбогдож байсан юм.

Тухайн үед Такашимаяа сүлжээ гүзээлзгэнээр чимэглэсэн $40-ын үнэ бүхий баярын ширээний бялууны захиалгыг онлайнаар авсан ч хүргэх үедээ хэлбэрийг нь эвдэж, гэмтээсэн тул хэрэглэгчдээсээ уучлал гуйж, төлбөрийг буцааж байжээ.

 

Эх сурвалж: AFP