ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Каритас Чех Репаблик: ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 11
Сурталчилгаа
зураг
 

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Ерөнхий мэдээлэл

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг (2020-2024) Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ) ТББ, Экосум ТББ (ЭС)-тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх бөгөөд тодорхой зорилтууд нь хуванцар хог хаягдал дахин боловсруулах бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх юм.

Төслийн хүрээнд хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор одоо хэрэгжиж буй “Хог хаягдлын тухай хууль” болон түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлтийг санал болгохоор төлөвлөж байна. 

Үндэслэл

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 онд батлагдсан ба хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон баримт бичиг шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тавьсан “хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн эко төлбөрийн эрх зүйн зохицуулалт хийх, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн зохицуулалт хийх, хог хаягдлыг дахин ашиглаж, хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг нэмэгдүүлэхэд захиргааны болон урамшууллын аргыг хослуулан хэрэглэх” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд одоогийн Хог хаягдлын тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд Хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судалж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах гадаад улсын туршлагыг судалж, дүн шинжилгээ хийх замаар “Хог хаягдлын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах, үүнтэй холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу холбогдох судалгааг боловсруулах нь энэ ажлын үндэслэл юм.

Зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь 2023 онд Хог хаягдлын тухай хуульд хийсэн үнэлгээнд суурилан гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлж, хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тандан судалж цаашид тухайн тус хууль тогтоомжоор дамжуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хог хаягдлын асуудалтай холбогдох зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит гарц, шийдлийн хувилбарыг боловсруулж санал болгоход оршино.

Захиалагч

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл

Ажлын даалгавар

  1. Зөвлөх баг нь Хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох тандан судалгааг хийнэ. Тандан судалгааны хүрээнд дараах ажлыг багтаана:
    1. 2023 онд хийгдсэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон хог хаягдлын2023 онд хийгдсэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон хог хаягдлын зохицуулалттай холбогдох бусад бэлэн материалуудтай танилцаж, хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд болон хуулийн хэрэгжилтэд өртөж байгаа субъектээс тандан судалгаа авч дүн шинжилгээ хийх;
    2. Бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг нэмэгдүүлэх, бохирдуулагч нь төлбөр төлөх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи болон газарзүйн байршлын хувьд ижил төстэй бусад гадаад улс орны туршлагыг судалж, олон улсын харьцуулсан судалгааг хийх /хамгийн багадаа 3 орны Хог хаягдлын тухай хуулийн эрх зүйн орчныг судлах/;
  2. Зөвлөх баг нь хууль, тогтоомжийн төслийг, үзэл баримтлал, тус хуулийг дагалдан гарах хууль, журмын төсөл, танилцуулга, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцооны хамт боловсруулна
  3. Зөвлөх нь захиалагчийн дэмжлэгтэйгээр хууль, журмын төслүүдийг олон нийт, сонирхлын бүлгүүдээр хэлэлцүүлж саналын товъёг, асуулт хариултын тоймыг бэлтгэнэ.
  4. Тус хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дагалдан гарах бусад хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал, шаардлагатай захиргааны хэм хэмжээний актуудын жагсаалтыг гаргаж төсөл боловсруулна.

Ерөнхий арга зүй

  • Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хууль /2015 оны шинэчилсэн найруулга/;
  • Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аргачлал батлах тухай” 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт: Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал;
  • Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аргачлал батлах тухай” 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт: Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал;
  • Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аргачлал батлах тухай” 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт: Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал.

Ажлын хуваарь

Гүйцэтгэгч тал нь захиалагч талтай гэрээ байгуулснаас хойш календарын 45 хоногийн дотор захиалгат ажлыг бүрэн гүйцэтгэнэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын даалгаварт туссан ажлыг бүрэн, чанартай, монгол хэлний дүрэмд нийцсэн үг, үсгийн алдаагүй гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болно.

Тайлан/Үр дүн

Төсөл ирүүлэх хугацаа

Эцсийн хувилбар ирүүлэх хугацаа

1.

Ажлын арга аргачлал, хамрах хүрээ, хэрэглэгдэхүүнийг тодорхойлсон дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөө бүхий эхлэлийн тайлан

Гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор

Санал өгснөөс хойш 3 хоногийн дотор

2.

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох тандан судалгаа /Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчмыг хуульд хэрхэн тусгасан талаарх орон улсын харьцуулсан судалгаа/ (Үр дүн 1)

Гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дотор

Санал өгснөөс хойш 5 хоногийн дотор

3.

Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл, үр нөлөөний судалгаа, тайлан болон зардлын тооцооны судалгаа (Үр дүн 2)

Гэрээ байгуулснаас хойш 28 хоногийн дотор

Санал өгснөөс хойш 5 хоногийн дотор

4

Хууль тогтоомжийн төслийн батлагдсан үзэл баримтлал, хуулийн төсөл, хуулийн төслийг дагаж гарах хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн саналыг ажлын хэсгээр хэлэлцүүлсэн саналын товъёг, хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр нөлөөний үнэлгээ, хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоо (Үр дүн 3)

Гэрээ байгуулснаас хойш 35 хоногийн дотор

Санал өгснөөс хойш 5 хоногийн дотор

5

Иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хуулийн төслийг хэлэлцүүлсэн саналын товъёг, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд шаардагдах бүрдүүлбэр, хуулийн төслийг дагаж гарах бусад хуулийн нэмэлт өөрчлөлт, шаардлагатай захиргааны хэм хэмжээний актуудын жагсаалтыг гаргаж төсөл боловсруулсан байна. (Үр дүн 4)

Гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор

Санал өгснөөс хойш 5 хоногийн дотор

Төлбөрийн хуваарь

Төлбөрийг дараах хуваарийн дагуу олгоно.

  • 30%-ийг 1-р үр дүнг хүлээлгэн өгсний дараа;
  • 30%-ийг 2-р үр дүнг хүлээлгэн өгсний дараа;
  • 20%-ийг 3-р үр дүнг хүлээлгэн өгсний дараа;
  • 20%-ийг 4-р үр дүнг өгч, гэрээг дуусгавар болгосны дараа;

Шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага:

           Гэрээ байгуулах зөвлөх үйлчилгээний байгууллага эсвэл зөвлөхийг: а) Холбогдох чиглэлээр мэргэшил, гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага, б) Шаардлага хангасан, бүрэн бүтэн материал, санал ирүүлсэн байдал, в) жигнэсэн техникийн шалгуур (80%) болон г) санхүүгийн шалгуур үзүүлэлт (20%) болон үндэслэн сонгоно.Үүнд:

  1. Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага, урьд өмнө нь энэ төрлийн ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ зөрчсөн түүхгүй байх; - 20%;
  2. Зөвлөхийн санал болгож буй ажлын хөтөлбөр болон аргачлал нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал (ажлын оновчтой төлөвлөгөө, аргачлал, арга зүй) – 30%;
  3. Зөвлөх багийн удирдагч болон голлох мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага – 30%;

Зөвлөх баг хамгийн багадаа 4 гишүүнтэй байх ба багийн гишүүдийн тоо үүгээр хязгаарлагдахгүй. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч зөвлөх болон бусад ажилтнууд нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:  

Зайлшгүй байвал зохих мэргэжлийн боловсон хүчин

Мэргэжил

Хүний тоо

Туршлага

Багийн ахлагч буюу хуулийн зөвлөх

Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн хуульч

1

Багийн ахлагч нь ажлыг бүхэлд нь удирдан зохион байгуулах бөгөөд ажлын үр дүнг Захиалагчийн өмнө бүрэн хариуцаж багийн гишүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, судалгаа, тайланг нэгтгэх, танилцуулах, чиглэл өгөх үүрэгтэй ажиллана.

Боловсрол:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, олон улсын эрх зүйгээр мэргэшсэн хуульч байх (байгаль орчны хууль тогтоомж боловсруулж байсан бол давуу тал болно)

Туршлага:

  • Бодлогын баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах, хуулийн судалгаа, шинжилгээ хийх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Гадаад орнуудын хог хаягдал, сав баглаа боодлын хууль эрх зүйн орчин, олон улсын туршлагыг судлах зохих шатны гадаад хэлний мэдлэгтэй байх
  • Төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажилласан байх;
  • Хог хаягдлын эрх зүйн орчны судалгаа, бодлого боловсруулалтад оролцож байсан.

Чадвар:

  • Бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж үр дүнг боловсруулах, бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Үр дүнд төвлөрч ажилладаг, зөв шүүмжлэлд эерэг хариу үйлдэл үзүүлдэг хандлагатай байх;
  • Тайлан, илтгэл, хэвлэлийн мэдээ бэлтгэх;
  • Бусдыг урамшуулах, багаар ажиллах болон удирдан зохион байгуулах;
  • Бие даан ажиллах;

Багийн гишүүн

Хуульч, эрх зүйч

1

Хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээлэл цуглуулах ажилд багийн ахлагчид шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ.

Боловсрол:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж төгссөн эрх зүйч мэргэжилтэй байх;

Туршлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр тасралтгүй 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хуулийн төсөл боловсруулах, хуулийн судалгаа, шинжилгээ хийж байсан бол давуу тал болно.

Чадвар:

-     Бодлогын болон хууль тогтоомжийн баримт бичиг боловсруулж, дүн шинжилгээ хийх;

-     Гадаад орнуудын хууль эрх зүйн орчин, хууль хэрэгжилт, олон улсын туршлага судлах, англи хэлний аман болон бичгийн мэдлэгтэй;

-     Шаардлагатай тохиолдолд богино хугацаанд баримт бичиг, тайлан мэдээ боловсруулах;

-     Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай харилцах ур чадвар, ёс зүйтэй байх;

  • Багаар ажиллах;

-     Үр дүнд төвлөрч ажилладаг, зөв шүүмжлэлд эерэг хариу үйлдэл үзүүлдэг хандлагатай;

  • Бие даан ажиллах зэрэг болно.

Багийн гишүүн

Байгаль орчны зөвлөх

1

Хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай салбарын тандан судалгаа болон анализ хийхэд мэргэжлийн талаас зөвлөж, удирдаж ажиллана.

Боловсрол:

  • Байгаль орчны үнэлгээ, аудит, байгалийн нөөцийн удирдлага, хүрээлэн буй орчны инженерээр их, дээд сургуульд суралцаж төгссөн байх;

Туршлага:

  • Байгаль орчны үнэлгээ, аудит, байгалийн нөөцийн удирдлага, хүрээлэн буй орчны инженер болон хог хаягдлын менежментийн чиглэлээр 5 жил буюу түүнээс дээш жил ажилласан
  • Байгаль орчин, хог хаягдлын хууль тогтоомж боловсруулж байсан эсхүл хог хаягдлын менежментийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж байсан бол давуу тал болно бол давуу тал болно.

Чадвар:

-     Бодлогын болон хууль тогтоомжийн баримт бичиг боловсруулж, дүн шинжилгээ хийх;

-     Гадаад орнуудын хууль эрх зүйн орчин, хууль хэрэгжилт, олон улсын туршлага судлах, англи хэлний аман болон бичгийн мэдлэгтэй;

-     Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай харилцах ур чадвар, ёс зүйтэй байх;

  • Багаар ажиллах;
  • Манлайлах чадвартай;

-     Үр дүнд төвлөрч ажилладаг, зөв шүүмжлэлд эерэг хариу үйлдэл үзүүлдэг хандлагатай;

-     Хувийн зохион байгуулалт сайтай,

-     Харилцааны өндөр соёлтой

Багийн гишүүн

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэн

   1

Хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай салбарын тандан судалгаа, зардлын тооцоолол хийхэд дэмжиж ажиллана.

Боловсрол:

  • Байгаль орчны үнэлгээ, аудит, байгалийн нөөцийн удирдлага, хүрээлэн буй орчны инженерээр их, дээд сургуульд суралцаж төгссөн байх;

Туршлага:

  • Байгаль орчны үнэлгээ, аудит, байгалийн нөөцийн удирдлага, хүрээлэн буй орчны инженер, нийгэм, эдийн засаг болон хог хаягдлын менежментийн чиглэлээр 2 жил буюу түүнээс дээш жил ажилласан
  • Байгаль орчны хууль тогтоомж боловсруулж байсан бол давуу тал болно.

Чадвар:

-     Бодлогын болон хууль тогтоомжийн баримт бичиг боловсруулж, дүн шинжилгээ хийх;

-     Гадаад орнуудын хууль эрх зүйн орчин, хууль хэрэгжилт, олон улсын туршлага судлах, англи хэлний аман болон бичгийн мэдлэгтэй;

-     Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай харилцах ур чадвар, ёс зүйтэй байх;

-    Мэдээллийн баазад боловсруулалт хийх, тайлан бичих чадвартай 

  • Багаар ажиллах;
  • Манлайлах чадвартай;

-     Үр дүнд төвлөрч ажилладаг, зөв шүүмжлэлд эерэг хариу үйлдэл үзүүлдэг хандлагатай;

-     Хувийн зохион байгуулалт сайтай,

-     Харилцааны өндөр соёлтой

  1. Санхүүгийн санал, оновчтой төсвийн задаргаа - 20%

           Санхүүгийн саналын оноог дараах томьёогоор тооцоолж гаргана:

Sf = 100x Fm/F

Sf - санхүүгийн саналын оноо

Fm хамгийн бага үнэ бүхий санхүүгийн санал

F - тухайн зөвлөхийн санал болгосон үнэ

Бүрдүүлэх материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Ажлын төлөвлөгөө, арга зүй, хамрах хүрээ, хэрэгсэл болон тухайлсан ажил үүргийн тайлбар, хуваарь, санал болгох судалгааны тайлан, баримт бичгийн бүтэц зэргийг дурдсан техникийн санал;
  2. Дэлгэрэнгүй төсөв, үнийн санал (нийт үнийн санал 35’000’000 төгрөгөөс хэтрэхгүй байхыг санал болгох боловч зайлшгүй шаардлагын улмаас хэтрэх тохиолдолд үндэслэл бодитой бол тохиролцох боломжтой);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  4. Гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), мэргэжлийн дипломын хуулбарын хамт;
  5. Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  6. Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаар өмнөх захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт;

Тендерт оролцогч байгууллага/зөвлөх баг дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 3-р сарын 29-ний 13:00 цагийн дотор ccr.mongolia.office@caritas.cz хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-7013 5899 утсаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.