2024 оны 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн эрдэмтэн профессор, оюутнууд байгаль орчинд ээлтэй, олборлолтын эвдрэлгүй арга болох газар доор уусган олборлох технологийн талаарх мэдлэгээ зузаатгаж байна.
Уулзалтын нээлтэд ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч Д.Энхбаяр, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Гэрэлт-Од, Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш Б.Наранчимэг, Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, МУИС-ийн Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга С.Булгантамир, Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баатарчулуун, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Ц.Төгсөө болон “Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард, Хүний нөөцийн захирал Ануар Каден нар оролцож эрдэмтэн багш, оюутнуудад амжилт хүслээ.
Хоёр өдрийн уулзалт-семинар газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулах боломжтой ордын геологийн тогтоц, онцлог сэдвээр зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээнд 30 эрдэмтэн багш, оюутнууд оролцож байна. Энэ удаагийн хоёр өдрийн уулзалт-семинар нь 2024 онд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа нийт 6 удаагийн цуврал уулзалтын эхнийх нь юм. Уулзалт семинар бүрд “Бадрах Энержи” ХХК-ийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано” группийн мэргэжилтнүүд ирж оролцох юм байна.
“Бадрах Энержи” ХХК нь МУИС, ШУТИС болон Сайншанд дахь Политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 2023 онд байгуулсан. Энэхүү санамж бичигт тусгасан ажлууд ийнхүү эхнээсээ биеллээ олж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!