Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд цацжээ.
Энэ талаар НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтараас тодруулахад, “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн бол Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй" гэлээ.
Дашрамд дуулгахад, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгосон бөгөөд тухайн үедээ Д.Сүхбаатар жанжины хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй гэдгээ албаныхан хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!