ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйн асуудлаа бусадтай ярилцаж, мэдрэмжээ хуваалцах боломжтой төв нээгджээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 1 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв

Нийгэмд хүмүүсийн огт хэлж чадахгүй байгаа юмсыг ярилцаж, сэтгэлзүйн асуудлыг нь ил тодоор илрүүлэн хуваалцах зорилготой төв Улаанбаатар хотод нээгджээ. 

Уг төв нь энэ сард нээгдсэн бөгөөд хүмүүст хүссэн үедээ ирээд бусадтай сэтгэл, мэдрэмжээ уудлан ярилцах орчныг бүрдүүлсэн байна. 

20 хүртэлх хүн багтаах заалтай ч цөөхүүлхнээ ярилцвал илүү үр дүнтэй байдаг гэдгийг тус төвийн зохион байгуулагч онцлов. 

Мөн өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотор ямар хямрал нүүрлэж, юуг хүсэж, юутай зөрчилдөж байгаатай холбоотой сэдэвчилсэн уулзалтуудыг долоо хоног бүр хийх юм байна. 

Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв нь ХУД-ийн 19 дүгээр хороололд байршилтай бөгөөд ажлын өдрүүдийн 13:00-19:00 цагийн хооронд үнэгүй ажилладаг. Харин оройн цагаар болон амралтын өдрөөр мөн сэдэвчилсэн уулзалтууд нь оролцооны хураамжтай байдаг аж. 

"Монголд ажилгүйдэлд өртсөн олон хүн бий. Тэдэнд сэтгэл зүйн хэрэгцээ шаардлага маш их хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн" 

Төвийн зохион байгуулагч "Манай төв нь хүмүүсийн дотор ийм асуудал байна гэдгийг ил тодоор харуулах зорилготой. Ямар зорилго, орчинтой төв гэдгээ фэйсбүүк хуудсандаа дэлгэрэнгүй танилцуулсан. 

Монголд ажилгүйдэлд өртсөн олон  олон хүн бий. Тэдэнд зориулсан сэтгэл зүйн хэрэгцээ шаардлага маш их хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн. Одоогоор манай улсад олуулаа тойрч суугаад сэтгэл зүйн асуудлаа ярилцдаг соёл төлөвшөөгүй байгаа ч эхлүүлээд явж байна" гэв. 

Фэйсбүүк хаяг: Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв

зураг
 
Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ярилцах чөлөө төв [66.181.186.24] 2025/4/4
Манай төв Ярилцах чөлөө төв нэрээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа шүү. 91913618
0 | 0 Хариулах
Хэрэгтэй газар байна [66.181.185.25] 2024/1/19
Сая хүнтэй хотод ийм газар байх л хэрэгтэй. Би очноо.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.54] 2024/1/18
Манайхан ч аймшигтай шүү. Юун тэр барууны сэтгэлзүйн хоррор, ярилцсан мэдээллээ нээрээ бусдад тараагаал хүний нэр хүндэд ноцтой халдаад явж байхыг үгүйсгэхгүй. Ер нь манайд энэ сэтгэцийн гүн хямрал, депресст ороод тэр нь хүндрээд бодит байдал ба фантаазиа ялгаж чадахгүй болчихсон хүмүүсийг яадаг ч үгүй, бүр сошиал од болоод явж байдаг нь эмгэнэл шүү. Тэгхээр фашист германы концлагерь маягийн юм байгуулаад эртхэн устгалд оруулсан нь дээр байх. Юун ингэж халамжилж суух
3 | 3 Хариулах
Зочин [203.91.115.54] 2024/1/18
За энэ зөв модератор сэтгэлзүйчээр чиглүүлэгтэй байхгүй бол бусад иргэншсэн оронд байдаг хөгжлийн өвчин гэхиймүү иргэншлийн өвчинтэй манай нөхцөл байдал адилгүй шүү. Барууны кинонууд шиг төсөөлвөө. Алдас болно хө. Манайхан шиг хорслын гормон ихтэй, дутуугийн зовлонтой, асуудлыг өөрөөсөө хайдаггүй бусдад бурууг өгдөг, асар муухай сэтгэлзүйн трауматай улсуудад энэ бараг хэрэггүй, шулуухан тэр СЭМҮТ-ийн хурцын тасгийн Улаан өрөө л хэрэгтэй байгаам шүү.
0 | 3 Хариулах
Зочин [103.41.93.75] 2024/1/18
Taniltsaj yariltsaad oroi ni arhidna esvel bavatsal biz moyachuud
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.198] 2024/1/18
Дээр дурьдсан сэтгэл зүйн эмгэгээр монгол хүн бүр шаналж байна.
0 | 0 Хариулах
Зөв [202.179.21.212] 2024/1/18
Зөв, гэхдээ Монгол жижигхэн л дээ. Дотроо уудлаад ярингууд нөгөөдүүл нь миний ойр дотны танилуудыг мэддэг болж таараад тэгээд л олон нийтэд миний талаар мэдээллүүд сайхан тарна даа.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.187.20] 2024/1/18
Тараад яадгийн хэнд ч сонин бишишдээ. Тэр юу гэж бодох бол энэ юу гэж бодох бол гэсээр насыг бардаг бол тэгээд хохь нь. Өөрөө бодол байхгүй
6 | 0 Хариулах
Зочин [202.21.114.93] 2024/1/18
Тэхдээ яахавдээ оролдоод л үзэхгүй юу дээрдэж юуны магад.
5 | 0 Хариулах