Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нохойтойгоо явж байсан охиныг өшиглөсөн иргэнийг 300,000 төгрөгөөр торгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Олон нийтийн сүлжээн дэх бичлэгийн хэсгээс авав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:33 2024/01/16

Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцсон хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

11:11 2024/01/16

Цахилгаан шат хүлээж байсан хүүхэд, нохой хоёрыг өшиглөсөн хүнийг шалгаж эхэлжээ

Цахилгаан шат хүлээх үедээ нохойтойгоо явж байсан охиныг нэгэн эрэгтэй өшиглөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Мөн тухайн хүн хошуувчтай нохойг ч өшиглөсөн юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсэн эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэлээ.

https://www.facebook.com/reel/316314687442659