ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/03-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Нарансүх: Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй тул хордож байгаагаа мэдэлгүй эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Угаарын хийн хордлогын шалтгаан, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар Анагаах Ухааны доктор Д.Нарансүх дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Угаарын хий нь нүүрстөрөгч болон хүчилтөрөгчийн нэгдэл юм. Энэ нь дутуу шаталтын процессоор үүсдэг.
Ялангуяа нүүрс, түлээ, мод гэх мэтчилэн түүхий эд дутуу шатсанаас үүсэх эрсдэл бий.
Үнэргүй, өнгөгүй учраас хүмүүс угаарын хийд хордож байгаагаа тэр бүр мэддэггүй. Улмаар хурц хордлогод орж, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай" гэлээ.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
- Толгой өвдөх
- Чих шуугих
- Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ухаан балартаж унах
- Гуйвж, дайвах
ВИДЕО:
https://www.facebook.com/EcologicalPolice/videos/210227222156106
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


