ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Эрдэнэбилэг: Соёмбо бол тусгаар тогтнолын баталгаа. Гэхдээ бид соёмбоныхоо бичиг, үсгийг огт мэддэггүй

Э.Мөнхтүвшин, Өдрийн сонин
2023 оны 12 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг угтан Зүүн хүрээ Дашчойлон хийдийн бурхан урлаач, багш М. Эрдэнэбилэгтэй Соёмбо үсгийн талаар ярилцлаа.

- Төрийн сүлдэндээ залсан Соёмбыг бичиг үсгийн талаас нь та тайлбар өгөхгүй юу?

- Төрийн далбаа дээр байрлах соёмбо тэмдэг бол үнэндээ хэл бичиг. Одоо крилл үсэг шиг эсвэл Монгол уйгуржин бичигтэй адилхан бичиг. Хүн бүр үүнийг мэдэхгүй учраас олон нийтэд сурталчлах маягтай соёмбо үсгийн бичгийг таниулах зорилгоор энэ сарын 29-нд "Соёмбо үсгийн үзэсгэлэн" зохион байгуулах гэж байна.

зураг
 
Өдрийн сонин

- Бичиг үсэг гэхээр мэдээж тухайн салбарыг судалдаг эрдэмтэн докторууд энэхүү арга хэмжээг зохион байгуулах байх...?

- Тэр ч тийм шүү. Соёмбо үсгийг судалдаг судлаач, эрдэмтэд манай улсад төдийгүй дэлхийд маш цөөхөн байдаг. Тиймээс энэхүү бичиг үсгийг олон нийтэд дэлгэрүүлэх зорилгоор анх удаа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

- Үзэсгэлэн хэзээ, хаана болох вэ?

- Энэхүү арга хэмжээ Зүүн хүрээ Дашчойлон хийдэд маргааш болно. Зүүн хүрээ Дашчойлон хийд бол угтаа соёмбо бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах гол субъект.

- Та бүхэн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиолдуулан Соёмбо үсгийн агуулгаар үзэсгэлэн гаргах гэж байна. Ийм үзэсгэлэн гаргахын ач холбогдол нь юунд байна вэ?

- 12 дугаар сарын 29 гэдэг бол онцгой өдөр л дөө. Тэр утгаараа хүн бүхэн тусгаар тогтнол, төрийн далбаагаа хүндэтгэн дээдэлнэ. Тухайлбал төрийн соёмбо байна. Төрийн далбаандаа ахисан соёмбын утга агуулгыг мэдэх хүн цөөн. Тэр тусмаа соёмбо маань бичиг үсэг гэдгийг мэдэх хүн байдаггүй. Түүхээс харвал Соёмбын талаарх бичиг, үсэг байсан талаарх нотлох баритууд их. Энэхүү нотлох баримтуудыг маргааш болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд харуулах болно.

Соёмбын утга бол улс орны тусгаар тогтнолыг л бэлгэшээн оршин байгаа

Ерөөсөө соёмбыг бичиг үсгийнх нь талаас судалсан үзэсгэлэн гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр Соёмбо бол тусгаар тогтнолын баталгаа. Гэхдээ бид соёмбоныхоо бичиг, үсгийг огт мэддэггүй.

- Миний мэдэхийн энэхүү үзэсгэлэн анх удаа болж байгаа болов уу?

- Ёстой анх удаа болж байгаа үйл явдал. Энэхүү үзэсгэлэнд гадна дотнын олон хэл бичгийн олон эрдэмтэн судлаачид оролцоно. Ерөөсөө энэхүү соёмбо бичигтэй холбоотой хүмүүс энэхүү үзэсгэлэнт оролцохоор болсон байгаа.

- Яг соёмбын утга нь юу юм бэ?

- Соёмбын утга бол улс орны тусгаар тогтнолыг л бэлгэшээн оршин байгаа юм. Соёмбо үсэг гэдэг бол Өндөр гэгээний зохиосон бичиг. Өөрөөр хэлбэл 1668 онд зохиосон нэн эртний үсэг гэсэн үг. Өндөр гэгээн анх дөрвөлжин бичгийг зохиосон. Харин дараа нь энэхүү соёмбо үсгийг зохиосон байдаг.

 -Соёмбо гэхээр бид бол дүрс гэж ойлгодог. Харин бичиг талаас нь анх хаанаас санаа авч зохиосон юм бэ?

- Соёмбо гэдэг бол Ланз хэмээх Энэтхэгийн Димна бичгээс санаа авч зохиогдсон бичиг үсэг. Хамгийн гол зорилго бол монголчуудын тусгаар тогтнолыг бататгасан бичиг үсэг гэж үздэг. Тухайн үед буюу энэхүү үсэг бичиг зохиогдох үед Манжаас тусгаар болох гэж байсан үе.

Энэ үед Соёмбоос өмнө Тод бичиг үсэг зохиогдсон байсан. Үүнээс соёмбо үсэг бол Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхагласан албан ёсны бичиг үсэг байсан гэсэн үг. Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын хувьд өөрийн гэсэн бичиг үсэгтэй байх шаардлагыг тухайн үед хангаж байсан бичиг юм аа. Энэхүү бичиг үсгийг өндөр гэгээн Занабазар гуч гаруй жилийн турш бясалгаж байж зохиосон гэж судлаачид үздэг. Нэг үгээр хэлбэл соёмбо үсгийн хамгийн эхэнд ордог "А" үсэг нь манай төрийн далбаанд ордог тэмдэг дүрс гэж хэлж болно.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.190] 2023/12/30
Малын захын таних тэмдэг байсан баймаар дүрслэлтэй байсан цагт өөдлөхгүй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.150] 2023/12/29
доогуур оросуудад тархиа угаалгасан оркууд Занабазар муулж тэнэгтжээ орос ахын тушаалаар Буддагийн судар Монголын түүхэн судар бичиг бүгдийг шатаасан коммунистууд Чингис хаан Занабазартай холбоотой бүх юмыг харлуулсан ч зөвхөн Занабазарын бүтээсэн бүх бүтээлд айгаад гарч хүрээгүй хадгалсан байдаг Соёмбо муулсан новшнууд орос ахаа өмөөрдөг онцлогтой Эцэст нь орос төвдийн үгээр явсан Галданбошигтын өдөөсөн дайнаас болж Халх Монгол манжид дагаар орсон Манжид дагаар ороогүй бол Галданбошигт Халхчуудын эсрэг геноцид үйлдэх тодорхой байсан Манжууд бид хэзээ нэгэн цагт доройтох үе ирвэл Бид хятадаас хамгаалах гэрээгээ зөрчвөл Халхчууд тусгаар тогтнолоо зарлаж болно 2 тал гэрээ байгуулжээ Халхчууд гэрээний дагуу 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Харин 1911 онд Манжийн хураасан газрыг хятадын фашистууд өмчилж эхэлсэнээр хятад Монголын шинэ дайны түүх эхэлдэг
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.190] 2023/12/28
Соёмбо тэмдгийг Занабазар зохиогоогүй, харин соёмбо тэмдгээс санаа авч дүрслэлийг нь дуурайлган соёмбо үсгийг зохиосон нь үнэн...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.190] 2023/12/28
Монголчууд Соёмбо тэмдгийг Занабазараас өмнө дээдлэн шүтдэг байсан. Цогт тайж кинон дээр ч гардаг...
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.84] 2023/12/29
Кккк. Түүхийг коммунист үзэл суртлын үeийн захиалгаар бүтээгдсэн цогт тайж киногоор төсөөлдөг тархи нь угаагдсан үeийнхэн хэзээ дуусна даа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.4] 2023/12/28
За яадын бүгд л гадны бичгүүд. Хуучин монгол бол бүр Сириэс гаралтай, Араб бичиг шиг харагддаг
2 | 2 Хариулах
Зочин [202.21.114.93] 2023/12/28
Судлаад байх юу байхавдээ гэж
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.91] 2023/12/28
Sonirholtoi ni Zanabazar Mongoliig 300 garui jiliin Manjiin noyorhol, shashnii burangui haranhuid hiichihsen hun l dee. Tereer ulstur, strategiin ogt oilgoltgui Burhanii dur buteen amidardag egel negen l huvraga bailaa. Galdangaas aisan huvraga Chin gurend Mongoliig beleglechihsen.
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.205] 2023/12/29
Вааа ха ха. Наад коммунист түүхээсээ салаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.205] 2023/12/29
Увс хавийнхан л одоо болтол иймэрхүү юмаа Цэдэнбалынхаа үeэс эхлээд яриастай кккк. Үнэн түүх бол танай тэр галзуу галдан бошгит чинь Чингисийн гал голомт нутаг руу халдаж, халхыг хүн малын бараагүй болтол нь түйвээж давраад байхаар нь дайсныг дайснаар нь даруулах уран ухаан гаргасан юм даа. Өнөөдөр шинжаань уйгар шиг хятадуудад боолчлогдоод сууж байх хувь заяанаас холдуулж өгсөнд нь баярлаж яв
0 | 2 Хариулах
Зочин [103.57.93.84] 2023/12/28
Соёмбын гүн утгыг эгэл болхи ухаантан ухаарч чадахгүй ээ. Ирэх 400 жилдээ Монголын билэгдэл хэвээр орших бошготой юм
4 | 2 Хариулах
Зочин [192.42.116.204] 2023/12/28
Билэгдэл гэж маш чухал алсын хараа гэсэн үг чи хүүхдээ тэнэг гэж нэрлэх үү түүнтэй адил төрийн сүлд нь хар хараалч тангадын сүлд байхад яаж өөдөлнөө.
1 | 1 Хариулах
Зочин [192.42.116.199] 2023/12/28
Харийн сүлд шаачаад тусгаар тогтнол яриад яахав харийн сүлд залж харийн туган доор орсноо бахархаж байгаа бол чи бол харийн боол юм. Чингис хаан лав ийм сүлд мэдэхгүй дайсан тангад залж байсан учиртай тангадууд шашнаар эзэлж аваад май энэ манай сүлдийг шүт гээд манжуудар мануулсан түүхтэй юм. Дуртайдаа авчихсан биш тангадууд шашнаар эзлээд олон жилийн турш өштөн тангадууд хүчээр шүтүүлсэн одоо бараг хэвшил болж.
3 | 4 Хариулах
Зочин [202.126.89.205] 2023/12/29
Шаалдаа бадмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.116.78] 2023/12/28
Ер нь бол Өндөр гэгээн Занабазар гэдэг хүн хувь хүн талаасаа мундаг хүн байх аа гэхдээ Монгол улсын тусгаар тогтнолын тухайд улс төр талаасаа гавьяа гэхээр юмгүй хүн л гэж ойлгодог ш тээ. Хубилай хаан ч мөн адил, хувь хүн нь мундаг л байх аа, гэхдээ удс төрийн талаар алдаатай бодлого явуулж Монгол төрийг сулруулсан
4 | 3 Хариулах
Зочин [103.57.93.84] 2023/12/28
За тэр томчууд дээдсийг чи бидэн шиг хорхойн чинээ оюунтай хүмүшс ойлгож шүүхгүй ээ
3 | 1 Хариулах
Зочин [23.153.248.33] 2023/12/28
Боол чи шүүгээд яахав дээ харийн бааснуудыг дээдэс гэж байгаа бол чи боол нь юм бишүү.
0 | 3 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/28
сайн байцгаана уу. ҮНЭН. СОЁМБО ЧУХАМ ЯГ ЮУ ХЭЛЭЭД, ЮУГ ХЭЛЭЭД БУЙГ, - **мэддэг Монгол ширхэг ч, ганц ч байхгүй**-, МЭДДЭГ ХЭН Ч, ХЭНБУГАЙ Ч МОНГОЛД, МОНГОЛУУД БИДЭН ДУНД БАЙХГҮЙ. УЧИР ЗҮГГҮЙ, НЭГ Л ИХ БЭЛЭГДЛЭЭР ХЭН НЬ Ч ЮМБЭ, ХЭН Ч ЮМБЭ, ХЭЗЭЭ Ч ЮМБЭ **ТАЙЛААД УНШЧИХСАНГ Л** "толгойтой Монгол болгон" МААНЬ МЭГЗЭМ МЭТЭЭР ТОТЬЧЛОН ХЭЛДЭГ Ч, ЯРЬДАГ Ч. Уг нь бол их л гүн гүнзгий ухаан, оюу бүхий төдийгүй, чухам юуг хэлээд дуугараад үлдээсэн юм болдоо. ЮУ ГЭЭД БУЙГ НЬ МЭДЭХГҮЙ Ч ГЭЛЭЭ, ҮНДЭСТЭН УЛС МОНГОЛЫН МИНЬ ДАЛБААНД ДЭЭДЛЭГДТЛЭЭ БАЙРЛАГДАЖ СУУРИЛАГДСАН УЧРААС СОЁМБОДОО НЭН ХҮНДТЭЙ БАЙДАГ, ХҮНДЭЛЖ ХАНДДАГ.
0 | 0 Хариулах
Зочин [185.243.218.61] 2023/12/28
Түүхийн бүлэг дээр зөндөө байгаа. Нипальд угаасаа өөрөө тодорсон гэж ийм дүртэй тэмдэн байдан тэнэг малаа. Уг бүтэн дүрс зүгээр сүмийг тэмдэглэсэн соёомбунат гэх нипаль үг юм орчуулбал өөрөө доторсон. Занабазарын ч юм биш түвэдийн оронд сурч байхдаа хуульж ирж сүлдээ хийсэн дөдий зүйл. Занабазар төрөхөөс ч өмнө байсан дүрс юм. Юм мэдэхгүй малууд бишрээд байдаг болохоос оросоос улаан таван хошууг оруулж ирсэнтэй адилхан зүйлс юм. Энэ дүрс нэг зүгээр тангадын суварга дүрсэлнэ. Юуч мэдэхгүй малуудад гүн мүн болоод байхаас мэддэг хүндэж зүгээр хөх инээд хүрмээр харийн шашны дүрс сармагчин дүрсэлсэн сармагчны нүүр юм.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.130] 2023/12/28
Үхсэн баас. Өндөр гэгээн соёмбо зохиогоод 2 жил болоод л Монгол улс Манжид эзлэгдээд, тусгаар тогнолоо алдсан шүү дээ.
9 | 4 Хариулах
Зочин [103.57.93.84] 2023/12/28
Одоо тэгээд тусгаар тогтночихсон л Монгол оршсоор байгаа юм бишүү. Хаана байна тэр Манж улс чинь одоо, хаана байна тэр Галдангийн шинжаань одоо. Төрийн том бодлоготонууд гэдэг өнөө маргаашийг биш хэдэн зууныг давуулан харж нүүдэл хийдэг юм
5 | 1 Хариулах
Зочин [203.91.115.48] 2023/12/28
Дөрвөлжин бичиг 1269 онд Пагва лам зохиосон байдаг.Тэрнээс 400 жилийн дараа Занабазар Бээжинд байхдаа энэ соёмбо бичиг зохиосон.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.126] 2023/12/28
Монгол хүн бүр биеийнхээ аль нэг хэсэгт Соёмбын шивээс хийлгэж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган харуулцгаая.
1 | 11 Хариулах
Зочин [59.153.87.4] 2023/12/28
Эргүү бидда
2 | 0 Хариулах