ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад дэгдсэн амьсгалын замын өвчний ард шинэ вирус илрээгүйг мэдэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Хятадын хойд бүс нутагт амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) санаа зовж байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг эрх баригчдаас нь хүсэж байсан билээ.

Тэгвэл Ням гарагт Хятадын эрүүл мэндийн яам уг дэгдэлтийн ард ямар нэг шинэ төрлийн вирус илрээгүйг мэдэгджээ.

Энэ удаагийн дэгдэлтэд ердийн томуугийн вирус, риновирус, амьсгалын замын синситиал вирус (Respiratory Syncytial Virus), аденовирус болон “mycopasma pneumonaie” гэгддэг бактерийн халдвар тархалт давхацсан нь нөлөөлсөн гэж уг мэдэгдэлд тайлбарласан байна.

Өвчний тархалтыг хязгаарлахын тулд “Эмнэлэг, эмчилгээний зай талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах, эмийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ”авах үүргийг орон нутгийн албаныханд өгсөн тухай Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн мэдэгджээ.

Мөн тархалт өндөр байгаа орон нутгийн иргэдэд амны хаалт зүүх, удирдлагуудад олон хүн цугларсан арга хэмжээнүүдийг хязгаарлах арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.

ДЭМБ өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчдаас амьсгалын замын өвчний дэгдэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг нийтэд нээлттэй хүссэн нь ховор тохиолдол байлаа.

Ийм хүсэлтийг ихэвчлэн нийтэд мэдэгдэлгүй дотоод шугамаар тухайн улс оронд мэдэгддэг юм.

Эндээс харвал 2019 оны сүүлээр Ухань хотод шинэ коронавирусийн халдвар тархахад нээлттэй, ил тод ажиллаагүй гэсэн шүүмжлэлд ДЭМБ болон Хятадын эрх баригчид аль аль өртөж байсантай холбоотой бололтой.

Энэ удаагийн дэгдэлт нь коронавирусийн цар тахлын хорио цээрийг цуцалсантай шууд холбоотой гэж Хятадын тал тайлбарлаж байна.

Дэлхийн зарим улс орнуудад хорио цээр цуцлагдсаны дараа ердийн ханиад томуугийн вирусийн тархалт нэмэгдэх үзэгдэл ажиглагдаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [118.221.209.8] 2023/11/30
хятдууд хүнийхээ тоог цөөлөх гэж элдэв вирус бүтээдэг биз. хөлд нь үрэгдэхгүйн тулд хилийн шалгалт шинжилгээгээ сайн хийх ёстой биз дээ. монголчуудад вирус шалгах чадвар байхгүй биз
0 | 0 Хариулах
Зочин [77.100.182.196] 2023/11/27
HUZAAD BUU ITGE CORONOOGIIN VIRUS ODOOCH HEVEER UNENGEE HEZEECH HULEEN ZOVSHOOROHGUI
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.231] 2023/11/27
delhii dayar yarij bgaa bol shine yum ard ni bj l bgaa covidiin shine mutatsi bgaa daa
0 | 0 Хариулах
Зочин [118.163.148.116] 2023/11/27
Za tegej shaagaad yahawdee te, bas neg virus ilerchee bz. Ilreegui l gej helne shd hyatad bol
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.103] 2023/11/27
Илэрсэн ч илрээгүй гэх нь мэдээж улс шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.76] 2023/11/27
За болждээ,,,дайны хажуугаар дажин гэж,,,ядаж элдэв ханиад тахал л хол байгаасай билээ,,,,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.62] 2023/11/27
өмхий ху жаанууд юу ч гэж худлаа шааж чадна, ковидын хохирлын нөхөн төлбөрыг хятадуудаас авах хэрэгтэй новшнууд.
6 | 2 Хариулах