УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Д.Мөнх-Эрдэнийг суллахгүй байх гэж Эрүүгийн хууль санаачлаагүй. Хэн нэгэнд зориулж хууль санаачилж болохгүй. Энэ бол үндсэн зарчим.
Хэн нэгний мууг үзэх, хэн нэгэнд давуу байдал олгох зорилгоор хууль баталж болохгүй гэдэг бол суурь зарчим. Д.Мөнх-Эрдэнэ авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа юм билээ. Өнөөдрийн хэлэлцэж буй хуультай хамаагүй. Харин Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй гэсэн өөрчлөлтийг оруулж өргөн барьсан" хэмээв.
Түүнчлэн тэрбээр "Одоо хорих ял эдэлж байгаа хүмүүст одоо батлагдаагүй хууль үйлчлэхгүй" гэдгийг онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!