Голомт Капитал ҮЦК нь “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” Монголын анхны рейтингтэй “SIMPLE-2” бондын урьдчилсан захиалгыг авч байна.
Хоёр сарын өмнө “SIMPLE-1” бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохисноос хойш 50 минутын дотор 20 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд буй тус бонд нь М-Си- Эс группийн хөрөнгө оруулалттай Ашид Капитал ББСБ ХХК-ийн Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх анхны BBB+ зээлжих зэрэглэлтэй бонд гэдгээрээ онцлогтой.
Бид хөрөнгө оруулагчдыг ухаалаг сонголт хийхэд нь туслах зорилгоор тус бондын андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
- Сар бүр хүүгээ авдаг “Simple-2” бонд нь зээлжих зэрэглэлтэй гэдгээрээ онцлогтой. Энэ талаар тодруулбал?
Олон улсад бондууд нь “найдвартай” байдлыг илтгэх үзүүлэлт буюу “Зээлжих зэрэглэлтэй гардаг.
СЗХ-оос Монголын анхны зээлжих зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрлийг “Mongolian Investment Raiting Agency” компанид олгосноор, тус компани “SIMPLE” бондын зээлжих зэрэглэлийг тогтоосон.
Өөрөөр хэлбэл, тухайн бонд болон бонд гаргагчийн санхүүгийн чадавх, бондын төлбөрөө төлөх чадамж, засаглал, олгосон зээлүүдийн найдвартай байдал зэрэг шалгуураар зээлийн эрсдэл, эргэн төлөх чадварыг нь үнэлж зээлжих зэрэглэлийг тогтоосон гэсэн үг юм.
- Тус бонд BBB+ үнэлгээг авсан. Энэ үнэлгээ юуг баталж байна вэ?
Зээлжих зэрэглэлийн үнэлгээг ерөнхийд нь хөрөнгө оруулахад тохиромжтой, хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэж ангилж болно. BBB+ үнэлгээний хувьд хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд орж байгаа юм.
- BBB+ үнэлгээг авсан үндэслэл нь юу вэ?
- Энэ бондын нэг онцлог нь “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” гэсэн тодотголтой.
Хөрөнгийн зах зээлд гарч буй ихэнх бондын хүүгийн төлөлт улирал тутамд хийгдэж байна. Тус бондын хувьд хөрөнгө оруулагчдын санхүүгийн хэрэгцээнд тулгуурлан сар бүр хүүгээ олгохоороо онцлогтой юм.
Хүүгийн хувьд Инфляцын түвшнээс 8.3 хувийн нэмэгдэл өгөөж, бодлогын хүүтэй харьцуулахад 4.5 нэгжээр өндөр өгөөж, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.43 дахин өндөр өгөөжтэй юм.
Энгийн жишээгээр тайлбарлахад та 43 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоор 100 сая төгрөгийн 6 хувийн ипотекийн зээлийнхээ тухайн сарын үндсэн төлөлт, хүүг төлж болно гэсэн үг. |
Голомт Капитал компани нь бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчдадаа олгож байна.
- Татан төвлөрүүлэх дүнгээр юу хийх вэ?
Тус компани бондын татан төвлөрүүлсэн хөрөнгийг 100% зээлийн багцаа өсгөхөд зарцуулна. Энэ нь иргэд аж ахуйн нэгжид очих зээл нэмэгдэх замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.
Ингэснээр компанийн үйл ажиллагаа тэлж, орлого ашиг нь нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын хувьд улам найдвартай болох юм.
SIMPLE-2 БОНДЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ: |
SIMPLE-2 БОНД ЭЗЭМШИХ: |
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: |
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: |
ДАНС НЭЭХ, УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ:
|
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!