ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын ₮30 орчим тэрбумын хөрөнгө оруулалтаар Буянт-Ухаа спорт цогцолборыг засварлажээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Биеийн тамир, спортын улсын хороо

Буянт-Ухаа спорт цогцолборын засвар дуусаж ойрын хугацаанд ашиглалтад орохоор болсон байна.

Тодруулбал Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолбор анх БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлж байжээ. 

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна. 

Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ. 

зураг
 
Биеийн тамир, спортын улсын хороо

Хятадын инженер-техникийн ажилтнууд ус хаялгын систем солих, цахилгаан сүлжээний угсралтыг шинэчлэх, барилгыг бүтнээр нь нэмж дулаалах, гадна дотор гэрэлтүүлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, шалыг олон улсын стандартад нийцүүлэн дахин угсрах, дотор ханыг бүрэн сольж дуу тусгаарлалттай болгох, гадна дотор өргөн дэлгэц суурилуулах, бүх өрөө тохижуулах, ордны цонх, хана, хаалга шинэчлэх болон бусад ажлыг хийсэн байна. 

Шинэчилсэн ордон нь

  • 5,045 хүний суудалтай
  • спорт арга хэмжээний үндсэн заал,
  • бэлтгэл сургалтын гурван заал,
  • саун,
  • амралтын өрөө,
  • хурлын заал,
  • VIP өрөө,
  • олон тооны техникийн өрөө бусад хэсгээс бүрдэж байгаа юм байна.

Монгол улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын барилга байгууламжийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын комиссыг ажиллуулж ордны барилга байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын удирдлагад даалгажээ. 

Энэхүү шийдвэрээр тус ордныг Монголын тал албан ёсоор хүлээн авч зориулалтаар нь ашиглах эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа учир ойрын хугацаанд үүд хаалгаа нээж зориулалтын дагуу олон нийтэд үйлчлэхээр болсон талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2023/9/12
ИЧЭЭЧЭЭЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.227] 2023/9/8
Байнга арга хэмжээ зохиогдоод, шинэ жил энээ тэрээ хийгээд байсан тэр орлого нь хаашаа орсон юм бэ. Яамар цайцан л ал арууд байна аа. Хуулинд болно гээд заавал буудаж алмаар бн.
2 | 0 Хариулах
Зочин [203.98.77.198] 2023/9/8
umnuus ni ichij uhmeer
0 | 0 Хариулах
зочин [202.126.88.199] 2023/9/8
анхнаасаа цавчаад чанаргүй материалаар хийхээр аргагүйшдээ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.10] 2023/9/8
дахиад шинийг барьчих мөнгөөр засвар хийдэг аан. Арай л дэндүү цавчих юмдаа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/12
наад мэдээгээ дахиад унш даа тэнэгээ, хэнийг цавчлаа гээд байгаан бүр нэг мал болцон хар масс байшдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.169] 2023/9/7
Ene chini hedhen jiliin umnu l ashiglaltand oroo biz de, Tiim chanargui yum Hyataduud barij uuguud odoo shineer barih hemjeenii munguur zasvar hiih gej bgaa yum uu?!
1 | 0 Хариулах
Zochin [202.131.225.197] 2023/9/7
Sonin ym shuu. Heden jiliin umnu hyataduud uuniig barij ugsun tegeed uuniig n manai heden mangar barag l ashiglaagui tsoojtoi bailgaj bgad balgas bolgoson tegeed odoo Hyatuud zasah ym genee shaaa shaaa
4 | 0 Хариулах
Latin49 [59.153.114.173] 2023/9/7
uursduu hiie geheer mungu baihgui olj baigaa buh orlogoo orost tushaachihdag esvel halamj bolgood taraachihdag uls tumur zamiin gereeg harchih orosiin baraag hyatad ruu tatvargui zuunu harin uursduu achaagaa zuuhduu orosoos zuvshuurul avna tsoohor deeltiin hiisen horlon suitgeh ajillagaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.196] 2023/9/7
Гуйлгачид иим бж ахиад гуйлгаар президент гэдэг спорт орпон бариулна гээд бгаа Болиоч өмнөхииг нь өөд нь татаад аваад явчиж чадку бж
6 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2023/9/7
Угаасаа улсын юм гэдэг чинь үндсэндээ эзэнгүй юм л гэсэн үг ш дээ, хэдэн жилийн дараа дахиад л засварын ажил яригдах биз, шинэ ордоныг 10 гаранхан жилийн дотор ингэтэл нь мяаруулж байгаа улсыг юу ч гэлтэй
11 | 0 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/7
Дэндүү арчаагүй амьсгаанууд. Идэхээс өөрийг мэддэггүй , эх орон гэх ойлголт бүр таг. Аль ч нам нь ялгаагүй. Яахав МАН нь арай ичиж иддэг.
12 | 1 Хариулах
Зочин [139.5.217.23] 2023/9/8
MAN as anusruugaa chih
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/9/7
Наад мөнгөөрөө хэд хэдэн цэцэрлэг, сургууль барьж болоогүй юм уу, энэ төсөв зарцуулалт болон хийсэн ажлын гүйцэтгэл, хийсэн талууд хоорондоо холбоотой эсэх, шийдвэр гаргасан удирдах албан тушаалтан зэргийг шалгах л хэрэгтэй
1 | 8 Хариулах
Зочин [66.181.161.32] 2023/9/7
Тэнэг юмуу . Өөрсдөө мөнгөөрөө засч өгсөн бна . Хэнийг шалгахын .хятадын цагдаад хэллээ энэ үгээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.119] 2023/9/7
уншаад сурчих л даа
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.36] 2023/9/7
Ишш асуудлаа ойлгож шүүмжил дээ их мэдэгч гуай
0 | 0 Хариулах
Зочин [43.239.85.124] 2023/9/7
Менежментийг нь хариуцаж ажилладаг нүүрэн дээрээ сэжгийн том мэнгэтэй пязда бдаг юм билээ. Арга хэмжээ зохион байгуулах гээд гэрээ хийхийн тулд тэр пяздад заавал тусд нь мөнгө өгнө. Тухайн үед 2016-17 он байсан бх, өөрт нь 600К өг гэхээр нь за гэсэн чинь пүү 1 сая гэж дуугардаг бж гээд шууд нүүрэн дээр тэгж бгаан. Арай2. Нийслэлийн хэнийх нь дүү ч гэлээ дээ нэг сэжгийн гар, одоо ч хэвээрээдээ аягүй бол. Наа барилгаа зүгээр хувийн хэвшилд хувьчил, замын эсрэг талд нь бгаа хувийн хэвшлийн менежменттны степп арена өдөр болгон шахуу үйл ажиллагаа эвенттэй бхад, төрийн менежменттэй спорт цогцолбор зэрлэгэндээ даруулчихсан арай2
15 | 0 Хариулах
Зочин [119.40.100.66] 2023/9/7
Тухайн үед яагаад улсын комисс хүлээж аваагүй болоо. Энэ хугацаанд ямар нэг юм болсон бол барисанаараа хятад хүлээх байсан уу. Гүй мөн сүрхий улсууд ч юм аа
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.21] 2023/9/7
Хөшөө барьдаг мөнгөөрөө иймэрхүү юмаа хийчээсэй билээ
4 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2023/9/7
dargiig ni hal, ajlaa hiij chadahgui baina.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.44] 2023/9/7
Тойруулаад мод тарьчихаж чаддаггүй ээ, 13 жил болж байхад, арчаагүй улс шүү нээрээ
7 | 0 Хариулах
Зочин [43.239.85.124] 2023/9/7
Мод байтугай машин зогсоол дээр нь зэрлэг ургачихсан бгаа биздээ. Дотор нь сандал ширээ, тоног төхөөрөмж юу ч байхгүй, бүгд эвдэрхий хэмхэрхий
4 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.87] 2023/9/7
Ихэмсэг өвөг дээдсүүд минь өршөө өршөө. Одооны Монголын ард түмэн арчаагүй, сэтгэлгүй, залхуу, сэтгэцийн өөрчлөлттэй болцгоосон доо.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.40.110] 2023/9/7
Сдаа ер нь энэ улс шиг юм чинь гадны юмыг дуурайгаад хийж чадахгүйгээс хойш зүгээр монгол ахуйд суурилсан орчин үеийн байгууламж шааялдаа
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.68] 2023/9/7
Монголд өртэй юм шиг л амьдардаг хэцүү л байдаг байхдаа чаавс энэ гадныханд
26 | 1 Хариулах
Зочин [202.9.40.110] 2023/9/7
Арчаагүй юмнуудыг өрөвдөөл тусалж байнашд
9 | 1 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/7
Биеийн тамир, спортын улсын хороо байшин арчилж мэдэхгүй бол зайлаач.
13 | 0 Хариулах
Зочин [43.239.85.124] 2023/9/7
Улаанбаатар менежмент юу юу ч билээ нийслэлийн оролцоотой нэг газар менежментийг нь хийдэг юм билээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.164] 2023/9/7
Манайхан ёстой арчаагүй юмаа. Нэг ордонг ч олигтой тордоод аюаад явж чадахгүй
26 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/7
Өөрсдөөр нь дахин засуулаад ичдэггүй. Аштайхан хэрэглэхэд засвар хийхээр хугацаа биш.
16 | 0 Хариулах
. [202.55.183.178] 2023/9/7
.
0 | 0 Хариулах