ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Nas Daily-гийн Монголд хийсэн богино бичлэгүүдийн Facebook, Instagram, Youtube дээрх нийт үзэлт 35 сая байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Контент бүтээгч Nas Daily манай улсад энэ сард ирэхдээ богино хэмжээний зургаан бичлэг хийж, өөрийн сувгуудаар түгээсэн. 

Соёлын яамны урилгаар Монголыг олон улсад сурталчлах зорилготой ирсэн түүний контентууд хэр олон хүнд хүрсэн талаар мэдээллийг онцолъё. 

Nas daily өөрийн багийн хамтаар Улаанбаатарт наймдугаар сарын 13-нд хүрэлцэн ирж, эхний бичлэгээ 15-нд "The Country of women?!"  нэртэйгээр сувгууддаа оруулжээ. Уг бичлэгийн үзэлт Facebook-т 2.1 сая, Youtube-д 1.7 сая, Instagram-д 2 сая байна. 

Мөн Монголд хийгдсэн бичлэгүүдээс

Олон нийтийн сүлжээнд 40 орчим сая дагагчтай Nas Daily-гийн Монголд хийсэн богино хэмжээний бичлэгүүдийн нийт үзэлт 35 сая болжээ.

Тодруулбал түүний Facebook дэх дагагч нар нь 15.8 сая, Instagram дахь дагагч нар нь 7.8 сая, Youtube сувгийн үзэгч нар нь 11.2 сая удаа Монголыг сурталчилсан бичлэгүүдийг нь үзсэн гэсэн үг.