Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Он дамжсан, гүйцэтгэл удааширсан объектуудад хар жагсаалт гаргана.
Тодруулбал нийт 23 барилгын компанийн ажлыг албан ёсоор зогсоосон. Удахгүй Засгийн газарт оруулж нэрсийг зарлана. Тус компаниуд анхнаасаа тендер авахдаа будилуулсан, авсан тендерээ олон жил дамнуулж төсвийг нь жил бүр нэмүүлж байдаг компаниуд байгаа учраас төрөөс ажил авах эрхийг нь хориглож, хар жагсаалтад авах ажлыг зохион байгуулна" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!