Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тогонд цохиулж, ухаан алдсан 25 настай эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлснээр ухаан оржээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
твиттерээс авч ашиглав

Улаанбаатар хотод орсон усархаг аадар борооны үеэр зам гарч явсан иргэн цахилгаанд цохиулсан талаарх мэдээлэл, дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

“Peace mall” худалдааны төвийн GS 25 дэлгүүрт 25 настай эмэгтэй тогонд цохиулж, ухаан алдсан дуудлагын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Тухайн эмэгтэйн амин үзүүлэлт тогтвортой, дамнуургаар тээвэрлэх явцад ухаан орсныг НЗДТГ-ын олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

зураг
 

Хэрэв таны ойр орчимд ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэхийг УБЦТС ТӨХК-өөс зөвлөлөө.

зураг