ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Бага тойруу дахь бүх байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлэх захирамж гарав

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Зургийг Нийслэлийн мэдээ хуудаснаас авав.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотыг өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. 

Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаарх мэдээллийг өгөхдөө НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул "Нийслэл Улаанбаатар хотыг онц байдал биш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн" гэдгийг тодотгож байв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 

  1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах
  2. Долоодугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэх
  3. Мөн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах
  4. Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх
  5. Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх
  6. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх зэргийг үүрэг болгов.
Түүнчлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж байхыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мояа Мона [82.113.99.50] 2023/7/7
Мод тариачээ. Цементэн овоолго
0 | 0 Хариулах
Зочин [49.195.113.146] 2023/7/6
Uwul ni utaa gej halaglana. Zun ni uyr us gej halaglana. Zawsart ni hahuulichid gej halaglana. Saijairch shiidej bga yum neg ch alga daa. Suuliin 20 jil ijilhen yum jil bolgon dawtagdsaar… ded buttsee ogt saijruulahguimaa
0 | 0 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот шулмын хорлол👺 [46.27.145.211] 2023/7/6
Ногоон хөгжил, ногоон төгөл, ногоон зээл,цөлжилттэй тэмцэж тэр бум мод тарина гэж гадны хүн сатаануудтай сүлбэлдэхээ болихгүй бол ингээд шийтгэл чинь дуусахгүй ар араасаа цувран ирэх болно!!! Одоо наад урт хугацааны хөгжлийн 17 зорилтот хөтөлбөр гэсэн муу ёрын үхээрийн бузар булай ажлаа яаралтай бушуу зогсоо!!!гаднаас элдэв шалдав хорон санаат хүн сатаануудыг бүү уриж балиартаад бай!!!эм хүний квот тогтоож шулмын хорлолруу бүү хөтөл!бүү эх орноо хорол!Бүх үйлд хариу байдаг бөлгөө.та нар шиг гадны сатаануудыг бөөнөөр нь уриж маяглаад байгаа улс тийм ч их биш шүү.та нар арай дэндүү байгаа юм 😈
0 | 1 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот шулмын хорлол👺 [65.108.254.248] 2023/7/6
Гадны золбин сатаануудтай сүлбэлдсний чинь шийтгэл ч юм билүү 😅😅😅
0 | 1 Хариулах
зочин [64.119.22.11] 2023/7/6
далан барих байж дээ дахиад 7 хоног бороо орвол хачин юм болноо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.170.83] 2023/7/6
minii tolgoi hurderggvi ee borood orood tend uer bolj bhad end ordon toirson zam haah yg hend heregtein
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.163] 2023/7/6
Киргизийн ерөнхийлөгч ирээд УБ төв замыг хаачаад байна
0 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.16.47] 2023/7/6
Дээр үеийнх шиг аймаар орсон бол дууссан дууссан . Соц нийгмийн үед ч бас л хашраадаг байсан шүү.Анзаараад байхад одоо үед тэгж их айхтар орохоо байсиймуудаа.Дэлхийн дулаарал байгалийн тэнцвэрт байдал ,газар шороогоо онгичоод ингээд байна уу. Өвөл цас нь ч орсон шиг орохоо байжээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.163] 2023/7/6
Мал шаасан❗ ийм үед тэр киргизийн ерөнхийлөгчийг авчирж төв замыг 1 цаг шахуу хаах ямар хэрэг байнаа пязда❗❗❗
3 | 0 Хариулах
Зочин [64.119.19.87] 2023/7/6
Хүрэлсүх гэчий өнөө орой хамт зуу татна, өөр монголд хэрэг болох уу пязда❗
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.94] 2023/7/6
Ямар зам хааснаа тодорхой бичээч. Нам зогсч байна.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.111] 2023/7/6
Тэнэглэлт хязгаар алга
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.126] 2023/7/6
Dalimduulad amarchlaa l daa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.69] 2023/7/6
Байгалийн гамшиг бишээ УБ хотын удирдлагын гамшиг болоод бн
11 | 1 Хариулах
Зочин [202.9.40.109] 2023/7/6
Өнөөдөр бороотой
2 | 0 Хариулах
Зочин [192.82.65.88] 2023/7/6
Бороо орсон чинь байгалийн гамшигт үзэгдэл боллоо ч гэх шиг. Голын даланг нарийсгаад барилга барьчихсан юм чинь жаахан устай бороо ороход эргээсээ халих нь ойлгомжтой. Барилга барих зөвшөөрлийг иргэд өгдөггүй, эрх мэдэлтнүүд өгдөг. Иргэд угаасаа эсэргүүцээд нэмэргүй байдаг. Барилга барьж байгаа газрууд өндөр үнэтэй харуул хамгаалалт авчраад тавьчихдаг, иргэд эсэргүүцэхээр хөөж тууж, чирж гулдраад зайлуулдаг, цагдаа нь ч нөгөөдүүлийнхээ талд ороод дуусдаг. За тэгээд юу үнэн гэвэл МАН монголыг нэгмөсөн сүйрүүлэх нь үнэн юм байна. Бат-үүл байсан бол арай ч ингэж арчаагаа алдахгүй байсан биз.
26 | 1 Хариулах
Зочин [103.26.195.17] 2023/7/6
Голын урсгалыг чөлөөл. Урсгал хааж байгаа зарим барилгуудыг буулга
15 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.152] 2023/7/6
Дураараа. Энэ их хөрөнгийг нураана ч гэж юу байх вэ дээ хүүхээ
0 | 16 Хариулах
Зочин [202.126.88.212] 2023/7/6
Тэгээд дураараа барьж болдог тэ?!
12 | 2 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.191.219] 2023/7/6
Нэгэнт барьцан шүү дээ хүүхээд
0 | 10
Зочин [202.9.46.110] 2023/7/6
Удахгүй өөрсдөө нурна аа, санаа зоволтгүй
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.76] 2023/7/6
Барилга барьж үзээгүй хүн л ийм юм ярина даа. Улаанбаатар хотын хүн амын 45 хувь нь гэр хороололд орон сууцанд амьдрахын мөрөөдөл болж байхад, зарим нь нураахыг ярьж байх ч гэж...
1 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.88.89] 2023/7/6
Харин тийм шүү хүүхээд. Өөр арга байж л таарна. Тэнэг хүмүүс л эвдэн сүйтгэх нураах юм ярина. Харин сүүлд шүүхийг нь ард түмэн угаасаа шүүнэ.
0 | 0 Хариулах
sumka [202.131.229.146] 2023/7/6
hamag hvnii omch evdej suitgwsnii daraa ajil hiisen bolj haragdah gj
5 | 0 Хариулах
sumka [202.131.229.146] 2023/7/6
dandaa ym bolsonii daraa ajil hiihiimaa. omno arga hemjee avch boldoggvimuu mahan tolgoi
8 | 1 Хариулах
Хаах [13.229.149.139] 2023/7/6
Тэгээл хаадгий чадах нь л хаах
4 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.95.232] 2023/7/6
УГААСАА ХҮН ОРОХ НӨХЦӨЛГҮЙ ХААГДЧААД БАЙНА Л ДА.
2 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/7/6
Ene boroonii asuudliin systemiin mayagaar harah heregtei. Naad zarim dalan ene ter chin joohon namhan baij magadgui.
5 | 0 Хариулах