Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд зургаадугаар сарын 30-наас шууд нислэг үйлдэхээр болжээ

Т.Саран, iKon.mn
2023 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ. 

Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:

  1.  Ховд аймаг - Ховд
  2.  Баян-Өлгий аймаг - Өлгий
  3.  Увс аймаг - Улаангом
  4.  Завхан аймаг - Улиастай
  5.  Говь-Алтай аймаг - Алтай
  6.  Хөвсгөл аймаг - Мөрөн
  7.  Өмнөговь аймаг - Даланзадгад
  8.  Дорнод аймаг - Чойбалсан

Нислэгийн тийз захиалга болон бусад холбоотой мэдээллийг тийз борлуулалтын дараах сувгуудаас үзнэ үү. 

"Найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд, хүртээмжтэй нислэг үйлдэнэ"

Найман чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр "Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзийн үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор л байна.

Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая" гэжээ. 

Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж. 

Орон нутгийн нислэгийн хуваарь болон тариф:

зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ
зураг
 
БОАЖЯ