2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ зургаадугаар сарын 15-ны Пүрэв гарагт улс даяар эхлэх гэж байна. ЭЕШ эхлэх гэж буйтай холбогдуулан БҮТ-өөс шалгуулагчдад зарим зүйлийг зөвлөлөө.
Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай.
Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал
Шалгалтын хуваарь болон эхлэх цаг
Энэ жил улсын хэмжээнд арванхоёрдугаар ангийг 34,117 хүүхэд төгсөж байгаа бөгөөд 54 хувь буюу 18,334 нь орон нутагт, 46 хувь буюу 15,783 нь Улаанбаатар хотод байна.
Өмнөх оны төгсөгчидтэйгөө нийлээд нийт 40,000 орчим хүн ЭЕШ өгөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!