Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 15-18-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Улаанбаатар хотод уг шалгалтад зориулж, 23 төв бэлдэхээр төлөвлөсөн байна.
Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.