Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн баярын бэлгээ Carter’s брэндийн 20-50% BIG SALE-ээс сонгоорой

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг
АНУ-ын хүүхдийн хувцасны №1 Carter’s брэнд “Хүүхдийн баяр”-г тохиолдуулан 5 сарын 26-30-ныг дуустал Шангри-Ла моллын 1 давхрын атриум, 2 давхрын үндсэн салбар болон www.carters.mn онлайн дэлгүүртээ 20%-50%-н BIG SALE зарлаж байна. Хямдрал цөөхөн хоног үргэлжлэх тул та яараарай.

ТӨРӨХӨӨСӨӨ ӨМНӨ ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЦСЫГ хэрхэн СОНГОХ талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Хамгийн чанартайг нь сонгоорой

Бид мэдээж хөөрхөн, эгдүүтэй харагддаг хувцсанд татагддаг гэхдээ хүүхэд дөнгөж төрсний дараа маш эмзэг байдаг тэгэхээр хамгийн чанартайг нь сонгоорой мөн хамгийн амар хувцас л аминд орно. Жишээ нь: кноп, цахилгаантай хувцас, сунадаг материалтай өмд, өмсгөж тайлахад амар боди гэх мэт.

Товчноос зайлсхийгээрэй- нярай хүүхэд нялзрай бөгөөд их хөдөлгөөнтэй байдаг тул хувцсыг нь товчлоход таны төсөөлснөөс ч их цаг орно. Тиймээс өдөр болон тэр тусмаа шөнө тайлж өмсгөхөд Carter’s-н кноптой, цахилгаантай хөлтэй бодинууд маш амар. Нээрээ л 155 жил хүүхдийн хувцас хийж байгаа компани эцэг эх болсон бидний шинэ амьдралын талаар арвин туршлага цуглуулсан байдаг.

Carter’s чанарын стандартын дотоод хяналт өндөртэй байдаг бөгөөд 2022 оны хавраас эхлэн бүх хувцас OEKO TEX шошготой болж хувцасны аль ч хэсэг нь эрүүл мэндэд хортой химийн бодисгүй гэдгийг илүү илтгэх болно.

Хямдралыг ашиглаарай

Хүүхдээ 9 сар тээдэг нь зөв сонголт хийх хангалттай хугацаа болдог. Жишээ нь та хавар төрөх гэж байвал таныг хувцас бэлдэх үеэр зуны хямдрал болж таарах байх. Тэр үед нь төрөх үеэ сайн тооцоолоод өмсөх хувцсыг нь бэлдээд тавьчхаарай.

Цүдгэр гүзээтэй ч завтай байгаа дээрээ сайн бэлдэхгүй бол хөхөөрөө цаг тутам хооллодог, мөлхөж ийш тийшээ орчих гээд байдаг үед нь дэлгүүр хэсэх зав тэр бүр гарахгүй.

Бусад хувцсаа мартав аа

Дан боди л өмсгөөд байвал амар санагдах ч танай хүүхдэд өөр хувцаснууд ч хэрэг болно: боди, оймс, малгай, өмд, унтлагын хувцас, өлгий гээд л.

Та цамц авбал доор нь өмсөх өмд авах хэрэг гарна. Дээгүүрээ бодитой байсан ч доороос нь дааруулахгүйн тулд өмд өмсгөнө. Ийм ч учраас 2 боди, өмдний хослол хамгийн чухал хувцаснуудын нэг болдог бөгөөд их хэмнэлттэй тусдаг.

Аль болох зөөлнийг нь сонгоорой

Хүүхдийн хувцас жижиг байх тусмаа илүү зөөлөн байх хэрэгтэй. Дөнгөж төрсөн нярай дэлхий ертөнцтэй танилцаж эхэлж байгаа үедээ арьс нь ч амархан эмзэгших гээд байдаг. Зарим материал илүү эмзэгшүүлэх гээд байдаг тул зөөлөн нимгэн даавууныг сонгоорой.

Улирлаа бодолцоорой

Таны шийдвэр гаргалтад цаг агаар чухал хүчин зүйл болох тул багахан тоо бодох хэрэг гарна. Жишээ нь танай хүүхэд 6 сард төрөхөөр бол 6 сартай байхад нь 12 сар болоод хүйтэн болчихсон байна. Тэгэхээр 6 сартай усны хувцас авахын оронд 6 сартай зузаан хувцас авсан нь дээр. Энэ тооцоо хямдралтай худалдааны үеэр бүр их хэрэг болно.

Яг үүнтэй адилаар, хэрвээ та 12 сартайдаа өмсөх хувцас үзэж байгаа бол дараа хавар, зун болчих тул нимгэн зүйлс сонгосон нь дээр байх нь.

Хуучин хувцас аваарай

Эргэн тойрны дотнын хүмүүсээсээ хүүхдийнх нь хуучин хувцсыг асуугаад үзээрэй. Тэр тусмаа эхний хэдэн сардаа нярай огцом өсдөг тул тэр хуучин хувцаснуудыг нээх удаан өмсөөгүй байгаа.

Carter’s-н хувцаснууд одоо 3 дахь, 4 дэх хүүхэд дээрээ явж байгаа, үнэхээр чанартай шүү гэж ээж нар их магтдаг. Улам зөөлрөөд гоёороо хадгалагдсан байх нь элбэг байдаг шүү.

Хүйс харгалзахгүй хэдэн хувцас аваарай

Та хүүхдийнхээ хүйсийг урьдчилж мэдэхгүй гэж шийдсэн бол хүү, охин аль нь ч өмсөж болох нейтрал буюу цагаан, саарал, шар, ногоон өнгийг хувцас сонгоорой. Харин хүйсийг нь мэдчихсэн бол илүү цэнхэр, илүү ягаан сонголтууд руу зоригтойгоор явж болно.

Гэхдээ та цаашдаа өшөө хүүхэд гаргахаар төлөвлөж байгаа бол хүйс харгалзахгүй өнгөнүүд сонгох нь илүү мэргэн санаа болж болох юм.

Хахах аюул байна уу

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, санаа тавих их чухал байдаг. Энэ хандлага хүүхдэдээ ямар хувцас өмсгөх вэ гэдэг сонголтын үед ч хамааралтай. Бантик, товч, цэцгэн чимэглэл, шигтгээ зэрэг чимэглэлүүдээс болж хахах аюултай.

Хэдий эгдүүтэй, хөөрхөн харагдсан хэдий ч бага настай үед нь эдгээр чимэглэлээс татгалзсан нь дээр. Хэрвээ сонгохоор болбол 6 сараас дээш үедээ өмсгөхөөр мөн хувцсандаа сайн тогтоосон эсэхийг нь шалгаарай.

Нярайн хувцасны олон жилийн туршлагатайн хувьд Carter’s аюулгүй байдалд их анхаарч, чимэглэл бага хийдэг бөгөөд хийсэн чимэглэл нь үрэхгүй, унахгүй, тухгүйдүүлэх тал дээр маш их анхаардаг.

Дурсамж бүтээ

Бид хувцсыг яах гэж өмсдөг билээ? Дулаахан, тухтай, ганган байхаас гадна бага насны зураг бүр дээр дурсамж болгон үлдээдэг. Өөрт нь хадгалж том болохоор нь үзүүлэх, дүүд нь хадгалах гээд урт хугацаанд тантай хамт байх хувцаснуудыг хэр чанартай, ямар загвартай байлгахыг хүсэж байгаагаа дахин нэг бодоод үзээрэй. Тэр хөөрхөн хувцаснуудаа өмсөөд, хамтдаа юу хийж, ямар дурсамж үлдээх бол?

Carter’s нярайн буюу 0-12 сартай загваруудын цуглуулгаа Миний Анхны Хайр хэмээн нэрлэсэн юм. Таны нандин үрийн анхны бүхэн нь Carter’s байгаасай!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.