Орон нутгийн нислэгийг сэргээх, үнийг бууруулах Засгийн газрын шийдвэр гарчээ.
Өнөөдрийн байдлаар манай улс 21 аймгийнхаа 2-3-т нь тогтмол, мөн тооныход захиалгат нислэг үйлдэж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "2023-2025 оны Монголд зочлох жил болгосон зарласан тул гадаадын жуулчин олон ирж байна.
Мөн орон нутагт амьдарч буй иргэдийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж буй. Эдгээр чухал бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээхээр Засгийн газар шийдвэрээ гаргалаа.
Өмнө нь дотоодын нислэг үйлддэг хоёр авиа компанид дэмжлэг үзүүлж байсан ч өөрсдийнх нь санхүүгийн боломж муугаас дотоодын нислэг сэргэхгүй байна. Иймд МИАТ ТӨХК-ийг дотоодыг нислэгт оролцуулна. Тасалбарын үнэ 2-2.5 дахин буурах боломжийг ингэснээр бүрдүүлж байгаа.
Үүнийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын навигацийн орлогоос МИАТ ТӨХК-д нэг удаад тодорхой дэмжлэг үзүүлэн, цаашид навигацийн орлого эсвэл төсвөөс дэмжлэг авахгүйгээр нисэх бололцоог бүрдүүлнэ" гэлээ.
Өмнө нь 12 аймаг руу дотоодын нислэг үйлдэж байсан бол өнөөдрийн байдлаар 3-4 аймаг руу нисэж буйг ес болгон нэмэгдүүлэх юм байна.
Засгийн газраас өгсөн мэдээллээр долдугаар сарын 1-нээс
Сайд С.Бямбацогт "Хамгийн өндөр үнэтэй чиглэл нь Баян-Өлгий аймгийн чиглэл бөгөөд 1.7 сая төгрөг байна. Харин МИАТ ниссэнээр 800-900 мянган төгрөгөөр нисэх боломжтой болно.
Хамгийн их хувиар үнэ буурч байгаа чиглэл нь Хөвсгөлийн Мөрөн хот байна. Одоогоор уг чиглэлд тогтмол нислэг үйлддэггүй. Харин захиалгат нислэгийн үнэ 1.6 сая төгрөг байдаг бол долдугаар сарын 1-нээс 500-600 мянган төгрөг болж буурна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!