ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Үзлэгээр амь хохирогчдод ил харагдах шарх, сорви байгаагүй. Шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч уулзахаар ирсэн эхнэрийн хамт нас баржээ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

- Тухайн болсон асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь удаан хугацааны уулзалтад байх үед буюу 2023 оны тавдугаар сарын 23-ны өглөө эхнэрийн хамт удаан хугацааны уулзалтын өрөөнд нас барсан байдалтай байсныг харьяа Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй, дээрх асуудлыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

- Уг асуудал хорих ангийн байрлалд болсон гэдэг нь үнэн үү?

- Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрх нь нээлттэй байдаг. Энэ хууль журмынхаа дагуу тухайн хүмүүжигч удаан хугацааны уулзалтыг ангийн байрлалд, тусгайлан бэлтгэн тохижуулсан /гэрийн зохион байгуулалттай/ зориулалтын уулзалтын өрөөнд байсан.

- Уулзах үеэр нь харуул хамгаалалтын хяналт шалгалт байгаагүй юм уу?

- Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа.

Тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй юм. Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
уул үүл [192.82.84.93] 2023/5/25
За ямар нэгэн шарх сорвигүй бол хор ууж дээ. Өөр хэлэх юм алга Амиа хорлосон бол ул мөр байх ёстой
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.152] 2023/5/25
Цалин бага дээрээс цаг наргүй ажилладаг ажилтнуудад арга хэмжээ аьаад үзээрэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.214] 2023/5/24
Нямлхавга шиг нэг нөхөр орж ирээд эхнэртэй нь юм болсныг нөхөр мэдээд өөрийгөө болон тэр эмийг цэвэрхэн янзалсан бн. Согтуу толгой би болон энэ мэдээг уншсан толгой болгон ингэж бодож байгаа даа....
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.96] 2023/5/24
Энд хорих анги ажилтнууд ямар ч буруугүй хоёулаа тохиролцон үхэх эрхээ эдэлсэн байна .Одоо гажигтаад унтахын өрөөнд нь камер байрлуулж порно бичлэг хийнэ гэв дэ.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.107.64] 2023/5/24
гадны нөлөөгүй бол хамтарч амиа хорлождээ ямар нэгэн асуудал байж дээ хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.247] 2023/5/24
za uund ach kholbogdol uguud seweed baikh khereggui ,
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.240] 2023/5/24
ШШГГ бол УРТ хугацааны уулзалтад хуулиа ягштал барихын зэрэгцээгээр бас хувь хүний "онцгой" асуудалд хүндэтгэлтэй хандаж зохистой ажилладагт нь баярлаж явдаг шүү. Тиймээс энэ байгууллагыг харуул хамгаалалт муугаас хүний амь эрсдлээ гэж ГҮТГЭМЭЭРГҮЙ байна.
13 | 0 Хариулах
зочин [182.12.24.71] 2023/5/24
хамтдаа амта хорлочихвуу?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.89] 2023/5/24
Cyanide
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.1] 2023/5/24
Шоронд орвол бүх юм бэлэн сайхан жаргадаг юм байна. Зарим тэнэгүүд нь шоронд амрах гэж хэрэг хийдэг байлгүй.
0 | 7 Хариулах
Зочин [202.21.97.30] 2023/5/24
чи орчооч
1 | 0 Хариулах
зочин [182.239.24.242] 2023/5/24
бүх юм бэлэн хэрнээ үхчихдэг үү?
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.52] 2023/5/24
Gemt heregten huniig engiin irgen shig buudald oruulaad tugjeed hayadag saihan huulitai oron shuu yamar ch haraa hyanalt baihgui uund tor buruutai
3 | 6 Хариулах
Зочин [202.21.97.30] 2023/5/24
мэдрэл хар мал вэ. Бас төр буруутай юу? Бүр нэг Монгол коммент, зариг.мн үзсээр байгаад тархиа уугаалгасан хүүр байна шт чи. Хувь хүний сэтгэцийн асуудал болохоос төр энд ямар ч хамаагүй. Өмдөндөө баачлаа төр буруутай гэх нь холгүй. Гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа ч гэсэн гэр бүлтэйгээ уулзах эрх нь байх ёсны асуудал.
11 | 0 Хариулах
Зочин [43.242.243.52] 2023/5/24
Hooe hun guai ene hun engiin irgen bich yal hiisen yaltan hun bna yaltanguudiig hen hariutsah estoi ym hyandag hargalzagch baih estoi bizdee erh yrisan uurgee medehgui malaa
4 | 1 Хариулах
lolzmaa [59.153.113.103] 2023/5/25
Chamaig shorond bhad erhner /hunur/ chin ergeh ued uulzaad bavaltschih buudal shig uruu gargaad ugnu geed boddoo. erhiig chin haygaarlasan ch chinii boovnii erh chuluu chin bgaa bolhoor tur chamd hangaj uguud bgaa yum!!! haha
0 | 0