Монгол Улсад анх удаа "Оч" нэртэй микро компьютерыг 1984 онд Статистикийн төв газрын (тухайн үеийн нэрээр) Тооцоолон бодох төвийн инженер Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя нарын инженерүүд Батлан Хамгаалах Яамны инженер Д.Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш н.Мягмарсүрэн, Л.Гантулга, инженер А.Гантөмөр нартай хамтран бүтээсэн байдаг аж.
Тухайн үед компьютерын дэлгэцийн оронд "Юность" нэртэй жижиг телевиз, хатуу дискний оронд "Электроника" нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет зэргийг ашигласан байна. Мөн чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторуудыг хөрөөдөж хийж байжээ.
Одоо "Оч" компьютер нь Мэдээллийн технологийн үндэсний паркийн музейд хадгалагдаж байгаа аж.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|