Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн ихэр хүүхдийн эцэг, эхэд нийтдээ 12 сая төгрөг гардууллаа

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 31
iKon.MN
 

Монголд анх удаа мэндэлсэн дөрвөн ихэр хүүхдийн эцэг, эхчүүдэд өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 12 сая төгрөг гардуулж өгсөн байна. 

Нийгмийн халамж болгож хоёр ихэрт улсаас тус бүр нэг сая, гурван ихэрт тус бүр гурван сая төгрөг өгдөг. 

Анхны дөрвөн ихэрт мөн тус бүр гурван сая буюу нийтдээ 12 сая төгрөгийг өнөөдөр тэдний эцэг, эхчүүдэд гардуулан өгсөн байна. 

Энэ тухай С.Эрдэнэ сайд өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.

 

Мөн дөрвөн ихрийн охиных нь бие хэвийн болсон талаар тэрбээр мөн мэдээллээ.