Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

БАЯРТАЙ МЭДЭЭ: ЦЕГ-аас дөрвөн ихрийнд 2 өрөө байр өглөө

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
Зургийг https://twitter.com/Eku_B-ээс авав

Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа, Ч.Баттулга нар дөрвөн ихэр хүүхэдтэй болсныг хүн бүхэн билэгшээж байгаа.

Дөнгөж сая баяртай мэдээ хүлээж авлаа. ЦЕГ-аас дөрвөн ихрийнхэнд байр бэлэглэж байгаа юм байна. 

Ихрүүдийн аав Ч.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат. Өнгөрсөн хавар Хууль сахиулахын их сургуулийг төгссөн. Одоо Мандал сумын Хэрх тосгонд хэсгийн төлөөлөгч хийдэг. Дэслэгч цолтой юм байна.

Шинэ мэдээ: /16:00 цаг/

Ихрүүдийн гэр бүлд ЦЕГ-аас Улаанбаатар хотод орон сууц өгчээ. Хоёр өрөө орон сууцны батламжийг ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт гардуулан өглөө. Мөн ихрүүдийн аав Ч.Баттулгыг нийслэл рүү шилжүүлэн ажиллуулахаар болжээ.