Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: ЭМ-ийн сайд дөрвөн ихрийн ээжид баяр хүргэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 25
iKon.MN

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ сарын 22-23-нд шилжих шөнө дөрвөн ихэр хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс тэднийг эргэн очиж, баяр хүргэжээ.

Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин.

Одоогоор дутуу төрөлттэй байгаа учраас эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм байна. Нялхсын биеийн байдал нэгээс бусад нь харьцангуй хэвийн, төрсөн эхийн биеийн байдал ч бас сайн байгаа гэнэ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар дөрвөн ихэр хүүхдийг амжилттай эх барьж авсан нь нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын хийж буй ажил үр дүнгээ өгч буйн томоохон нотолгоо боллоо гэдгийг салбарын сайд онцлов. 

 

ЭМ-ийн сайд дөрвөн ихрийн ээжид баяр хүргэв
ЭМ-ийн сайд дөрвөн ихрийн ээжид баяр хүргэв
ЭМ-ийн сайд дөрвөн ихрийн ээжид баяр хүргэв
ЭМ-ийн сайд дөрвөн ихрийн ээжид баяр хүргэв