Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 23
iKon.MN

Сэлэнгэ аймгийн харьяат н.Хандсүрэн өнөөдөр дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн байна. 

Дөрвөн ихэр төрөх нь ховор тохиолдол юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Статистикийн газраас тодруулахад “Мандал сумын харьяат эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлэхээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр хагалгаанд орж байгаа гэсэн юм”.

Тиймээс энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн нь үнэн. Гэхдээ одоогоор хүүхдүүдийн амьдрах чадвар тийм ч сайн биш байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зохимжгүй байна” гэлээ.