Уншиж байна ...

Тува улсын нийслэл Кызыл дэх цэргийн сургуульд 10-11 настай эрэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл хот дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит Кадетийн цэргийн сургуульд тавдугаар ангид элсэн суралцах 10-11 настай эрэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ.

Бүртгэл 2024 оны тавдугаар сарын 1-8-ны өдрийг хүртэл явагдаж байна.

Сургуульд суралцуулж өгөхийг хүссэн тухай эцэг, эхээс гаргасан өргөдөл, сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбарыг бүрдүүлнэ гэж БХЯ-наас мэдээлэв.

2020 онд тус сургуульд есөн хүүхэд суралцаж байжээ.