Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр зарим томилгоог хийжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ ""Оюу Толгой" ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр Ерөнхий сайдын санал болгосноор Жамбалдоржийн Таныг томиллоо.
Түүний хувьд АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэргээ хамгаалсан. Эдийн засгийн форумын дэргэдэх Global Shaper нийгэмлэгийн тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд магистрын зэргээ хамгаалж, амжилттай суралцаж төгссөн мэдлэгтэй, боловсролтой залуучуудын төлөөлөл" хэмээв.
Эрхэлсэн ажлын тухайд, 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ.
Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ "Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар өгсөн" хэмээн хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!