Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2022 онд Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд удаалж байна. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авчээ.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр дүгнэхэд:
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс зургаан оноогоор буурлаа.
Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг есөн оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг зургаан оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурсан болохыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлэв.
Өрсөлдөх чадварын тайланд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.
Судалгааны мэдээллийн эх үүсвэрийг статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаас авдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!