Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранзун: "Хит энтертайнмент"-ийн түүхийг үргэлжлүүлж байгаа найзынхаа хүүд баярлалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хит” нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж "Triple X HIT Awards" зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Triple X HIT Awards"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 12-нд 16:00 цагаас “Степпе Арена”-д болох аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хит энтертайнмент"-ийг үүсгэн байгуулагч Д.Даваадорж: Аав минь 1994 онд Хөх тэнгэр радио станцад сэтгүүлчээр орсон үеэс 1997 онд "Нэг алхам" нэвтрүүлэг буюу тухайн үеийн "Хит" хөгжим мэдээллийн хөтөлбөрийн суурь тавигдаж, 17 жил Монголын рок попын ертөнцөд өөрийн хөдөлмөрөө зарцуулсан.

2023 онд ерөнхий продюсер Даваасүрэн санал тавьж, "Triple X" хип поп фестивалийг "Triple X HIT Awards" болж үргэлжилж байгаа. Зургаан шүүгч оролцохоос хоёрыг нь өнөөдөр зарлаж байна. Аавын минь сайн найз продюсер Б.Наранзун, "Ice top" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр/Коби/ нар шүүнэ.

"Triple X HIT Awards" нь 14 номинацтай. Номинацуудын 40 хувийг олон нийтийн, 40 хувийг зургаан шүүгчийн саналаар, 20 хувьд нь олон нийтийн сүлжээнд байгаа хандалтыг үндэслэн шалгаруулна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Triple X HIT Awards"-ийн ерөнхий найруулагч Б.Анар: "Triple X HIT Awards" нь залуу уран бүтээлчдийг дэмжих, цагаан өрсөлдөөнийг бий болгоход чиглэгдэн хийгдэж байгаа гэж бодож байна. Хип хоп урлаг хөгжөөд 30 гаруй жил болсон. Олон жилийн туршид хэрхэн хөгжсөнийг харуулах "Triple X HIT Awards" 20 жилийн дараа хийгдэж байгаа.

Шүүлт, шагнал гардуулах албан ёсны үйл ажиллагаа шударга байх болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ice top" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр: Хип хопчид наадамтай болж буйд баяртай байна. Давааням ах үүнийг хүсэн мөрөөдөж, ярьдаг байсныг хүүтэй нь хамт хийлцэж байгаадаа баяртай байна. Тухайн жилдээ сайн уран бүтээл хийж чадсан хүн хөдөлмөрөө үнэлүүлдэг, шагнуулдаг наадамтай болж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Найруулагч Э.Оргил: "Triple X HIT Awards" наадам 2022-2023 оны хоорондох буюу өнгөрсөн онд хийгдсэн уран бүтээлүүдийг шалгаруулалтад авч байгаа. Уран бүтээлчид ийм наадамд зориулж бүтээлээ хийж байгаагүй учраас аль болох олон үзүүлбэрийг багцлаад пэйжүүдээрээ нийтэлж буй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Продюсер Б.Наранзун "Хит энтертайнмент" нь тухайн үед Монголын орчин цагийн дуу хөгжмийг дэмжих, залуучуудад хөгжлийг сурталчлах, татах, нийгэмд мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг нэвтрүүлэг байлаа. Миний найз Давка/Д.Давааням/ нэрээрээ алдаршсан. Өөрийнх нь гартаа барьдаг байсан микрофоноор нь гайхалтай цомыг хийсэн байна. Энэ хүн хөтлөгч байгаагүй, Монголын тухайн үеийн урлагийн түүхэн замналыг алдаж үгүй болохоос сэргийлэн хадгалж үлдсэн. Монголын орчин цагийн урлагийн архивыг үлдээж чадсан хүн.

Цаашид хүү нь үргэлжлүүлээд электро, поп, рок чиглэлээр хийж байсан бүтээлүүдийг түгээх байх. "Хит энтертайнмент" -ийн түүхийг үргэлжлүүлж байгаа хүүд нь маш их баярлалаа. Тэнгэрт байгаа найздаа баярлалаа гэж хэлье.

Шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах 14 номинаци:

  1. Best Male R&B artist
  2. Best Male Hip Hop artist
  3. Best Female R&B| Hip Hop artist
  4. Music video of the year
  5. Song of the year
  6. Best Music Producer of the year
  7. Label/ Crew of the year
  8. Best Album of the year
  9. Best Collaboration
  10. Rising Star of the year
  11. Shocking Star of the year
  12. Underrated Artist of the year
  13. Video Director of the year
  14. Triple X Hit Awards