Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарсайхан: Бэрх сумын дунд сургуулийн хөлбөмбөгийн талбай стандарт бус байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 23
iKon.MN

Цахим орчинд Хэнтий аймгийн Бэрх сумын дунд сургуулийн хөлбөмбөгийн талбай стандартын бус хэмээн олны шүүмжлэл дагуулав. Үүнтэй холбогдуулан цахим орчинд мэдээллийг түгээсэн Э.Амарсайхантай холбогдож, хөлбөмбөгийн талбай бодит байдал дээрээ ямар байсан талаар асуулаа.

Иргэн Э.Амарсайхан "Ерөнхийдөө төсөвт таарсан зүйлээ дутуу хийсэн гэдэг нь ойлгомжтой болсон. Хөлбөмбөгийн хиймэл ногоон зүлэг 65х100 гэсэн стандарттай байдаг. Яагаад стандартыг хангаагүй вэ гэвэл зүлгийнхээ доод талд зөөлөвч дэвсээгүй, зүлэг 5-6 см-ийн урттай байх ёстой гэтэл 2 см хүрэхгүй байсан. Үүнээс үүдэн зөөлөвч хийх, элс цацах гэх мэт талбайгаа хиймэл зүлэг шиг зөөлөн байлгах нөхцөл бүрдэх боломжгүй болж байгаа юм. 

Анхнаасаа мэдэхгүй хүн буруу юм хийсэн. Нэгэнт барьчихсан талбайг шууд солих, стандартын дагуу засварлах боломжгүй. Стандартын бус талбай дээр хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд зохиож болохгүй. Хэрвээ тэмцээн зохиовол аюулгүй байдал талаасаа маш муу юм.

Би хөлбөмбөгийн холбоог төлөөлж очоогүй. Хувийн ажлаар явж байтал стандартын талбай байгуулагдсан гэхээр нь очиж үзсэн. Гэтэл тиймэрхүү талбай барьчихсан байсан. Хөлбөмбөгийн нэр барьж стандартын бус юм хийж байна гэдэг нь ашиг сонирхлын зүйл орсон хэмээн бодож байна.

Улаанбаатар хотод улсын төсвөөр баригдсан 50 гаруй талбай байгаа. Түүний 90 гаруй хувь нь стандартын бус байна. Манайх олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтраад стандарт гаргаж өгсөн. Хөлбөмбөгийн талбай барих төсвийг улсаас хангалттай баталдаг. Даанч стандартын бус талбай бариад байна. 

Бэрх сумын хөлбөмбөгийн талбай нь хүүхэд дарж алсан Чингэлтэйн талбай шиг стандарт бус. Тав, зургаан жилийн өмнө хүүхэд эндсэний дараа хөлбөмбөгийн холбоо стандартыг шинэчилж өгсөн. Гэтэл огт хашрахгүйгээр хуучин шигээ юм хийсээр л байна" хэмээн ярилаа.