ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн аймгийн таван суманд Японд ашиглагдаж байсан гал түймэр унтраах машиныг нийлүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Японы Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төслийг баталлаа. Төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 92,411 ам.доллар.  

Уг төслийн хүрээнд “Япон улсын Гал түймэртэй тэмцэх холбоо”-ны дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хулд, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд Япон улсад өмнө нь ашиглагдаж байсан гал түймэр унтраах автомашиныг нийлүүлэх юм.

Монгол Улсын хэмжээнд нийт гал түймэртэй тэмцэх сайн дурын 220 хэсэг гал түймэр унтраах үйл ажиллагаа явуулдаг боловч, ихэнх нь гал унтраах тусгай тоноглол бүхий автомашингүй. Гал гарсан тохиолдолд нутгийн сайн дурын хэсэг ус түгээх машин ашиглан гар аргаар галтай тэмцэхээс өөр аргагүй нөхцөлд байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд ОБЕГ дээрх сумдыг хүн ам, төвөөс алслагдсан байдал, замын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, гал түймэр унтраах автомашиныг нийлүүлэх сумдаар сонгосон билээ. Эдгээр автомашиныг нийлүүлснээр, дөрвөн аймгийн таван сумын хувьд гал түймэртэй түргэн шуурхай, оновчтой тэмцэх боломжтой болохоос гадна нутгийн иргэдэд аюулгүй, таатай амьдрах орчин бүрдэхэд хувь нэмэр оруулна. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян нар төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Япон улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 588 дахь болж байна. 

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн, хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [159.28.68.243] 2022/12/27
Япон бол арлын орон хөрш улс гээд байх зүйлгүй тиймээс бусад улс орнуудад маш их хэмжээний тусламж үзүүлэх нэрийдлээр холбоо харилцаа тогтоож байдаг. Ганц Монгол ч биш. Ази номхон далайн Тайланд, Веьтнам,Индонез гээд бүх улс оронд тусладаг түүний нэгэн адил Төв Ази тай холбоо тогтоох улс нь Монгол. Япон шиг нөөц ихтэй улсад 5н актласан машин юу ч биш.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.227] 2022/12/26
За хөдөө суманд юм чинь яадын яадын ! Ажилж байвал болоо виздэ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.125] 2022/12/26
Япончууд Монголчуудап үнэхээр төрсөн ах шиг л хандах юмаа. Харин манай Оросууд архичин, хүчирхийлэгч , хүн зовоож таашаал авдаг садист хойд ах шиг л бидэнд хандах юм.
4 | 0 Хариулах
Зочин [103.161.242.72] 2022/12/26
Төр нь хүртэл хог авах жишээний.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.101] 2022/12/26
Японы хог др хаясан актны машинуудаар дүүрлээ дэээ , кроун бл япондоо таксины л машин гтл монголд гангараа жоохон мөнгөтэй баагий нар унана , бенз бл германд таксинд явдаг гтл монголд баяачуул гангарна монголын баяачуулын амьдардаг хауснуудад гадаадад ядуус амьдрна ийм л бна улнуудаааа
1 | 5 Хариулах
KN [122.201.25.87] 2022/12/26
Тэнэг япончууд. Чааваас, хогоороо дипломаси хийдэг. Монгол тэнэг ч гэлээ олон улсад үнэхээр тэнэг харагданадаа, Монголыг биш Японыг л муу хэлнэ.
0 | 5 Хариулах
Зочин [66.181.160.101] 2022/12/26
Улаа юм өгч бхд хуцалгүй авж сур улааа
3 | 0 Хариулах
lol [66.181.183.250] 2022/12/26
Луйварчид хулгайчид нь 44 Их наядаар нь идчихээд улсын гал командын машинаа болохоор хуучирсан тусламжийн сэгээр хангаж байдаг. Сөнөж мөхөж буй улс. Арчаагүй аймхай ард түмэн....
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2022/12/26
Eooooo ichij vhjiinaaaa cucucucu. Bainga tuslamj guina uursdu hichneen terbumaar n idej uuna. Tuslaad tuslaaad nemer bhku bgazdeee. Nere archaagv ymaa
0 | 0 Хариулах
ӨВӨРДӨЛТЭЙ [192.82.85.201] 2022/12/26
ҮХЭРНҮҮД юм да.. дарганцар нь 300 захиалаал идчихсэн ард иргэд нь шатаал fuc k
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.124] 2022/12/26
Самбрайнууд одоо амар блждээ хуучирсан хогоо монголруу хаччдаг тэрийг нь улнууд унаж хрглдг наасан 🤮🤮🤮🤮🤮
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.124] 2022/12/26
Японы актны сэг блсн машинуудаар зам нь дүүрээд гахаад багтахаа байлаадаа хөөрхий улнууд сэг уначаад нээх үнэтэй шинэ машин унациим шг явахийг нь яана , гтл тр нь өүгд акталсан хрглээнээс гарсан хогнууд бхиимдааа 😂😂😂😂😂😂😂😂😂
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.190] 2022/12/26
90 оноос өмнө зху-с тусламж зээл гуйсан улс бсан.90 оноос хойш Японоос тусламж гуйгаастай. Сэтгэлгээ ерөөсөө өөрчлөгдөхгүй бна даа. Төр засгийн баачканууд гадаадаар зугаалж зээл гуйдгаа хэзээ болих юм бэ.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.190] 2022/12/26
Япон улсад баярлалаа💜.
0 | 0 Хариулах
[122.201.31.99] 2022/12/26
оросоос зээл харин ч их бага авдаг байсан их мах их ноос их мал гаргаж төлдөг байлаа. бас тариа тэгээд бас их түүхийн хамаг өөдтэй бүхнээ өгсөн
1 | 0 Хариулах
Зочин [202.5.202.3] 2022/12/26
bayrlalaa japan!
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.176] 2022/12/26
Гуйлгачин Монгол
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.158] 2022/12/26
Mongoloor duuren yoponii 10-15 jil huuchin Priusnuud zuv zugeer davhij baina. Harin ene yoponii huuchin galiin mashin n tank gesen ug. Mongold dahiad 15-20 jil uurgee guitsetgene.
3 | 1 Хариулах
Зочин [64.119.18.78] 2022/12/26
Комиссын ямбий машин байгальд хог авах гэж байж юун сүр бүх мэдээгээр гардийн ичдэггүй ллллл манын авлигач дарга нарын хөрөнгийг хураавал ингэж гуйлагчин царайлахгүйдээ уул нь
1 | 1 Хариулах
Зочин [64.119.16.164] 2022/12/26
Япон машины оршуулгын газар гэдгийг япон тунхаглан зарлалаа
1 | 1 Хариулах
Хөөрхий Монголчууд [122.201.22.180] 2022/12/26
Дэлхийд хамгийн ядуу юм шиг хамгийн баян орон
3 | 1 Хариулах
Зочин [203.165.56.243] 2022/12/26
Гаднын улс орны хогийг түүж амьдрах гэж хөөрхий ядуу Монголчууд !
4 | 1 Хариулах
Зочин [203.165.56.243] 2022/12/26
Х.Кобаяши элчин сайдаа! Үйлдвэрлэхээ больсон сэлбэг материалыг нь хэн нийлүүлэх юм бэ? Эсвэл өндөр үнээр монголчуудад зарах гэж байгаа юм уу?
1 | 1 Хариулах