ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Гуравласан үйлчилгээ үзүүлдэг оператор компаниудын үнээ нэмж буй асуудлыг шалгаж байна"

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүрэн холбооны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Уг шалгалтын үр дүнгээр Юнител, Мобиком, Скайтал, Жимобайл гэсэн дөрвөн компанид зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлсэн. Эхний ээлжинд Юнител болон Жимобайл компаниас албан шаардлагын биелэлтийн талаар хариу ирээд байна.

Юнител компанийн зүгээс хэрэглэгчдийн дата багц дуусаж, задгай дата үйлчилгээнд шилжих задгай датаны хэрэглээний тарифын талаарх мэдээллийг илгээдэг мессежийн агуулга нэмж тусгахаар болсон. Мөн цэнэглэгч картын мэдээлэлд хоног эсвэл нэгж сунгагдах талаар хэрэглэгчдэд урьдчилан шаардлага хангах хэмжээнд өгдөг байх өөрчлөлт хийгдсэн гэсэн хариу ирүүлсэн байна. 

Харин Жимобайл компанийн зүгээс багц бууруулахтай холбоотой өөр хоорондоо нийцдэггүй үйлчилгээний журмыг өөрчлөх, нэмэлт дата багц идэвхжүүлэхэд тухайн сарын үлдэгдэл дата хүчингүй болдог байсан нөхцөлд өөрчлөлт оруулах, мөн гэрээний нөхцөлд хэрэглэгч гэрээг цуцлах нөхцөлийг тусгахтай холбоотой техникийн тохиргооны өөрчлөлтийг энэ оны арванхоёрдугаар сард багтаан хийнэ гэсэн мэдээлэл ирүүлсэн. 

Үлдсэн хоёр компанийн хувьд хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг ирүүлэх ёстой. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах болно" гэсэн юм. 

Түүнчлэн гуравласан үйлчилгээ үзүүлдэг оператор компаниудын талаар "Тус компаниуд үнээ өөрчлөхдөө сонин юм уу нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр зар гаргадаг. Энэ нь хэрэглэгчдэд сонголтгүйгээр үнээ шахаж буй явдал. Үнэ нь гэрээний хамгийн том нөхцөл байдаг. Хэрэглэгчдийг хохироож байна гэж үзэн хяналт шалгалт хийж байна. Хэрэглэгчтэй байгуулж буй гэрээ, тушаал шийдвэрийг шалгаж байна" гэлээ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gah2 [66.181.161.49] 2022/11/14
Davartsan atsnuud hereglegchid n ih bhad hyamdardiin bgaa biz dee
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.149] 2022/11/13
Skylink-ийг хурдан оруулж ирээчээ.
0 | 0 Хариулах
зочин [192.82.77.207] 2022/11/12
Одоо суурин утас ашигладаг айл гэж бараг байхгүй болчихоод байхад л гурвалсан гээд хүчээр шахдагаа болио.Хэн ч үздэггүй тэр олон сувгуудаа цөөлж хэрэглэгчдэд олон сонголттой болгох хэрэгтэй. Ази гээд багц байсаар байтал хит гээд бас л дан ази кино. Бас тэр монгол банкны хар дансанд оруулдгаа болиороо тэртээ тэргүй сар сард нь тасалчихдаг юм байж.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2022/11/12
Хүчээр 3-лсан үйлчилгээг санал болгож байна. Хүнд сонголт өгөх хэрэгтэй. 2-ыг нь сонгож болно шүү дээ. Ж-нь Юнивижн ТВ, интернэт, суурин утас-ны 3-сан үйлчилгээнээс суурин утсыг хасуулая гэхээр болохгүй гэдэг. Мөн ТВ-ийн сувгуудыг хасах болон нэмэх сонголттой болгомоор байна.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.27.67] 2022/11/11
Ихэнх хүн үздэггүй спортын суваг аа буцаад төлбөртэй болгоо хүсээгүй байхад нэмчихээд төлбөр өө нэмдэг арай дэндүү
6 | 1 Хариулах
Зочин [77.238.58.86] 2022/11/11
Зөвхөн интернет хэрэглэмээр байгаа газар "Гурвалсан багц" гээд ТВ, суурин утас нэмж шахаад, интернет хурдаа нэмэхийн тулд заавал багц ахиулдаг нь жинхэнэ шалаа юм даа.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.219.39] 2022/11/11
Aa yahav zarim humuust taalagdah l ajil yum daa. Une nemehguu geh undes yu yum be? Humuusiin tsalin, tohooromj avah dollariin uniin osolt, tsahilgaan nemegdsen, za tegeed nemegdeegui yum uldsen yumuu? Durgui bol manaihan bolichihoj baih heregtei dee. Muulan, uzen yadan baij heregleh yum haha
0 | 1 Хариулах
ёоооо [64.119.25.173] 2022/11/11
алдаг гарууд да шулах гэж аын?!
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.139] 2022/11/11
Хүчээр үнээ нэмдэг, sps-г хүчээр шахсан
4 | 0 Хариулах
Зочин [192.82.89.159] 2022/11/11
Starlinkiig l oruulchihna bizde naaduuld chin ursulduun l heregtei
3 | 0 Хариулах
зочин [139.5.217.214] 2022/11/11
Энэ шалгалт цаг үеэ олсон зөв ажил болж байна. ШӨХТГ-ын дарга юм хийх чадвартай санй залуу байна баяр хүргэе. Эдгээр компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг, монополь эрх эдэлдэг. Хуучин хэрэглээд төлбөрийг төлөөд авсан хугацаа нь дууссан төхөөрөмж, сэлбэгээ авчруулж үнэгүй авч байж шинийг нь түрээсээр өгдөг байдал бас бий шүү сайн шалгаарай
6 | 0 Хариулах
Зочин [103.161.242.254] 2022/11/11
Гурвалсан үйлчилгээ- яг үнэндээ ТВ, wifi 2 үйлчилгээг л ашиглаж байна. Нэр, тарифт өөрчлөлт оруулж өгөөчэээ. Бас байнга үнээ нэмдэг асуудлыг шалгамаар байнаа. Ер нь яагаад заавал Univision, Skymedia үзэх ёстой юм бээ????? Монопол???
8 | 0 Хариулах
Зочин [202.55.188.100] 2022/11/11
Угаасаа гэрээн дээрээ " Үйлчилгээ үзүүлэгч нь нөхцөл байдалд үндэслэн төлбөрөө нэм4х эрхтэй" гэсэн заалт оруулчихсан байдаг юм билээ. Тийм болохоор л үнээ дур мэдэн нэмж байгаа байлгүй. Нөгөөтэйгүүр үнэ нэмэхээс өар сонголт аж ахуйн нэгжүүдэд ч үлдэхгүй байна дөө. Сүүлийн хагас жилийн хугацаанд буюу Украйны дайнаас хойш юмны үнэ үнэхээр их өсч байна. Гэг үгээр Путины хийэ буй дайн бидний амьдралд маш том сүүдгэрээ тусгаж байна даа. Зарим нэг монгол хүмүүс өөрсдийнх нь амьдралын дордуулсан дайн хийж буй Путиныг, Оросуудыг тахин шүтэхээсээ өмнө бодож үзэх л асуудал. Даанч тэнэг юм шиг л өнөөх Путинээ, өнөөх Оросуудаа тахин шүтэж, өмгөөлж хамгаалсаар л байх юм даа.
3 | 0 Хариулах