Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдсан "Чингис хаан" музей 2022 оны аравдугаар сарын 11-ний Мягмар гарагт нээгдэж, иргэд үзэх боломжтой болох нь.
Түүх, соёлын 10,400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна.
"Уг музей байгуулагдаж буй нь таван үндсэн ач холбогдолтой.
Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!