ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэт хэрэглэгчдийн тоо хоёрдугаар улиралд 4.1 сая болж, өмнөх оноос 137 мянгаар нэмэгджээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2022 оны эхний хагас жилд 854.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.1 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 62 (14.3%) тэрбум төгрөг, утсан холбооны орлого 26.0 (28.6%) тэрбум төгрөг, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 14.1 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Кабелийн телевиз хэрэглэгчид 2022 оны хоёрдугаар улирлын эцэст 975.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 32.7 (3.5%) мянган хэрэглэгчээр өссөн байна.

Кабелийн телевиз хэрэглэгчид өсөхөд

  • Улаанбаатар хотод 6.5 (1.3%) мянга,
  • Дорноговь аймагт 2.5 (11.1%) мянга,
  • Ховд аймагт 2.3 (12.4%) мянга,
  • Дархан-Уул аймагт 2 (8%) мянга,
  • Хөвсгөл аймагт 1.9 (5.9%) мянган хэрэглэгчдээр тус тус өссөн нь нөлөөлөв.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид энэ оны хоёрдугаар улирлын эцэст давхардсан тоогоор 4.7 сая болж, өмнөх оны мөн үеэс 187.8 (4.2%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Энэхүү өсөлтөд Өмнөговь аймгийн хэрэглэгчид 12.8 хувиар, Улаанбаатар хотын хэрэглэгчид 9.1 хувиар, Дундговь аймгийн хэрэглэгчид 2.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Интернэт хэрэглэгчдийн тоо 2022 оны хоёрдугаар улирлын эцэст 4.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 136.6 (3.4%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Энэхүү өсөлтөд үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчид 99.8 (2.5%) мянга, гэрээт интернет хэрэглэгчид 36.8 (10.7%) мянгаар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.123] 2022/8/17
Eeee ХХЗХ тоолж чадахаа байсан уу
0 | 0 Хариулах
Боль [192.82.71.169] 2022/8/17
Манай гэрийн 5 хүн гэхэд 8 интернет ашиглаж байна. Цаг үеэсээ хоцорч болохгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2022/8/17
Зө зо
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.122] 2022/8/17
Илон Маскийн Старлинкийн интернэт үйлчилгээ 2023 онд монголд байгуулагдчихвал, хиймэл дагуулын тусламжтайгаар монголын хаанаас ч өндөр хурдны интернэт сүлжээнд холбогдох сайхан боломж бүрдэх юм байна.
2 | 0 Хариулах
гэвч [202.126.90.11] 2022/8/17
Гэвч Монгол ноёдын нөхцөл шаадлагыг бодож үзэхээр болсон юм биш үү?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2022/8/17
Чадахгүй гэж хариулсан
0 | 0 Хариулах