Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Оюунболд: Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг даруй олж өглөө

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын дэд дарга, хурандаа Б.Оюунболд баярын амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.

Тэрбээр “Баярын амралтаар гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг НОБГ-тай хамтран зохион байгуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 92 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гол устай газруудаас 17 иргэнийг эрүүлжүүллээ.

Гадаадын иргэнтэй холбоотой таван дуудлага ирснийг тухай бүр шийдэж ажилласан. Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг тэр даруй олж өглөө. Хүүхдийг төөрөхөөс сэргийлж, бугуйвч тарааж өгсөн нь үр дүнгээ өгсөн.

Олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 1,616 алба хаагч ажиллалаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт бага байсан.

Баярын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 223, зөрчлийн шинжтэй 4,765, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 572 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” гэв.

Хүний аминд халдсан хэрэг гараагүй. Харин 47 иргэн золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг